MONbiz.гэж юу вэ?

Pocket

pixta_11434836_M

“Бүхнийг япон, монголчуудын инээмсэглэлийн төлөө”

Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсанаас хойш бараг нэг жил болох гэж байна. Тус хэлэлцээр нь 2009 оноос хоёр орны хооронд хийгдэж ирсэн олон удаагийн  яриа хэлцлийн үр дүнд 2015 оны 2 сард Монгол улсын Ерөнхийлөгч Сайханбилэгийн Японд хийсэн айлчлалын үеэр гарын үсэг зурснаар баталгаажсан билээ.

Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь байгалийн баялаг, эрчим хүчний салбарт хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр орны хооронд хийгдэх гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг тэлэх замаар “Стратегийн түншлэл” бий болгох, мөн хоёр орны харилцааг гүнзгийрүүлж бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

Агуулгын хувьд ерөнхий дүрэм, гаалийн бүрдүүлэлт, техникийн хориг саад, үйлчилгээний гадаад худалдаа, хувь хүний шилжилт хөдөлгөөн, хөрөнгө оруулалт, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөн, бизнесийн орчин бүрдүүлэлт, хамтын ажиллагаа гэх мэт олон чиглэлд хамтран ажиллах талаар тусгагджээ.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр 10 жилийн хугацаанд хоёр орны нийт гадаад худалдааны эргэлтийн 96% нь гаалийн татваргүй болох юм.

Сүүлийн жилүүдэд монгол бизнесменүүдийн Японы зах зээлд гарах сонирхол ихээхэн өсөн нэмэгдэж байна.

“Монголын компаниудыг Японы зах зээлд гарахад нь дэмжиж ажиллая”

“Монгол, Японы эдийн засгийн харилцааг идэвхжүүлье” Энэхүү эрхэм зорилгыг өвөрлөн MONbiz. нь Монгол-Японы бизнесийн мэдээллийг түгээх болно.

Өнөөдрөөс эхлэн Монгол, Японы зах зээл жинхэнэ утгаараа нээгдэж байна.