Бизнес

“ТАНИЛАГ” компанийн захирал Сүзүки Аико Монгол ноолуурын Япон дахь төлөөлөгчөөр…

dawadwa

Монгол ноолуур, түүхий эдийг сурталчлах зорилготой байгуулагдсан “ТАНИЛАГ” компанийн захирал СҮЗҮКИ АИКО  нь 2016 оны 02 сарын 17-ны өдөр Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайдын яаманд зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр “Монгол Ноолуурын төлөөлөгч”-өөр томилогдлоо.

Монголд компаниа байгуулснаас хойш 15 жилийн турш монгол ноолуурын экспортыг нэмэгдүүлэхийн төлөө ажилласан хичээл зүтгэл нь ийнхүү үнэлэгдлээ. Цаашид Монгол улсын дэмжлэгтэйгээр монгол ноолууран бүтээгдэхүүнийг илүү түгээн дэлгэрүүлэх тал дээр хичээн ажиллана.

Сүзүки захирал нь 2001 оноос хойш ноолуурын бизнес эрхэлж байна. Тэрээр ядуу, зүдүү амьдарч буй хүмүүсийг хараад эдийн засгийн хараат бус байдлыг бий болгохоор эрс шийдэн малчин ардтай хамт амьдарч, ямааны тухай судалгаа хийж, нутгийн иргэдтэй хамтран ноолуурын бренд бүтээгдэхүүн бий болгохоор компани байгуулжээ.

Сэйнт-Мартин урлагын их сургуулийн дизайнерыг урих, Cloud Fund зэргээс хөрөнгө цуглуулах зэрэг бага багаар үйл ажиллагаагаа тэлсээр “Made In Mongolia” гэх тодотголтой ТАНИЛАГ БРЕНД-г бий болгожээ. Өнгөрсөн жилийн намар Исатен компанийн Шинжүкү дахь дэлгүүрт бүтээгдэхүүнээ байрлуулж хагас жилийн хугацаанд 40 сая иений борлуулалт хийжээ.

Тус хэвлэлийн бага хурал дээр Сүзүки захирал хэлэхдээ “Монгол ноолуурын чанар нь дэлхийд хамгийн чанартай бөгөөд Азийн [LoroPiana] гэж дуудагдах хэмжээний нэртэй бренд болгож хөгжүүлэхийг хүсч байна” гэсэн байна.

Эх сурвалж: www.wwdjapan.com

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

3 × 3 =