Японд үйлдвэрлэгдсэн хайбрид автомашины рисайкл хийх боломжийн талаар судалгаа хийгдэнэ

投稿日: カテゴリー: БизнесМонгол-Японы харилцааЭдийн засаг
Pocket

Япон улсын Эдийн Засаг Аж Үйлдвэрийн Яам Монгол улсад суудлын автомашины рисайкл хийх боломжийн талаар ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүлэх гэж байна.

Японы хайбрид суудлын хуучин автомашин Монгол улс руу их хэмжээгээр экспортлогдож байгаа билээ. Монгол улсад хаягдал машины тоо цаашид ихсэх төлөвтэй тул Япон улсынх шиг суудлын автомашины батерей, моторыг буцаан цуглуулах загвар схемийг бий болгож чадах эсэх талаар судлах юм байна. Автомашин задлах ажлыг аюулгүй байдлын шаардлага ханган хийж буй  эсэхийг судалж, үр дүнг энэ ондоо багтаан гаргах юм байна. Холбогдох салбарынханд бизнесийн шинэ боломж ч гарч ирэх нь.      

Япон улсын Эдийн Засаг Аж Үйлдвэрийн Яамны үзэж буйгаар Монгол улсад шатахууны хэмнэлттэй машин эрэлт ихтэй байдаг. Монгол улсын Засгийн газрын зүгээс агаарын бохирдлын асуудлыг шийдэхийн тулд хайбрид машинд татварын хөнгөлөлт үзүүлдэг.  Үүнтэй уялдан жилд 30,000 орчим хуучин суудлын автомашин Японоос импортоор орж ирдэг байна. Гэхдээ Монгол улсад ховор металлыг рисайкл хийх технологи, техникийн тогтолцоо байхгүй тул цаашдаа эдгээр суудлын автомашин хаягдалд шилжсэн тохиолдолд батерей, мотор гэх мэт эд ангиудад агуулагддаг neodymium, dysprosium зэрэг ховор металл зүгээр ашиглалтгүй хаягдаж мэдэх юм.     

Энэхүү удаагийн судалгаагаар Монгол улсад хайбрид автомашины рисайклын байдлыг судлахаас гадна тус улсад хайбрид автомашины рисайкл хийх схем загварыг боловсруулна. Судалгааг доорхи агуулгаар явуулна.

  1. Монгол улс дахь бодит байдал (Монгол улс дахь суудлын хуучин автомашин болон автомашины хуучин эд ангийн гадаад худалдааны байдал, автомашины импортын холбоотой хууль зүйн зохицуулалт)
  1. Автомашины рисайкл тогтолцооны өнөөгийн байдал, тулгарч буй асуудал   (Японы автомашин рисайклын тогтолцоо шиг хууль журам байдаг эсэх, Засгийн  Газраас хэрэгжүүлж буй бодлого, байгаль орчны асуудлын бодит байдал)  
  1. Бизнесийн боломж (Хайбрид автомашин ихээр хаягдах бүс  нутаг болон хаягдал хайбрид автомашины цаашид нэмэгдэх төлөв, Монголын компанитай хамтрах боломж)
  2. Япон  талд орж ирэх эдийн засгийн үр өгөөж
  3. Байгаль орчин эдийн засагт оруулах хувь нэмэр.

Тус судалгааг Ниттэцү Сүмикин Соокэн компани гүйцэтгэхээр болжээ.  

 

 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

four × one =