Япон жуулчдын тоог нэмэх ажлын хэсэг байгуулна

投稿日: カテゴリー: БизнесМонгол-Японы харилцааЭдийн засаг
Pocket

Монголын Аялал Жуулчлалын Холбооны (МАЖХ) нэгдсэн зохион байгуулалтаар нийт есөн байгууллага Япон улсын Токио хотод жил бүр зохион байгууллагддаг "JATA Tourism Expo" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд эх орноо сурталчилан амжилттай оролцлоо.

2016 оны есдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд болсон тус үзэсгэлэнд Жигүүр ХХК, Жуулчин ХХК,  МИАТ ХК, МонЖа Интернэйшнл ХХК, Надешико Трэйвел ХХК, Нью Кловер Трэйвел ХХК, Нью Шилийн Интернэйшнл ХХК, Рагуса Тур ХХК, Говь ХК байгууллагууд оролцсон байна. 

Үзэсгэлэнгийн эхний өдөр Япон болон Монголын аялал жуулчлалын байгууллагууд оролцсон бизнес уулзалт болж, монголын аялал жуулчлалын байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг японы болон олон улсын аяллын агентлагуудад танилцуулжээ. 

Уулзалтаар МАЖХ, Жигүүр ХХК, Надешико ХХК, МИАТ ХК нь монгол орны аялал жуулчлал, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, олон улсын нислэг болон шинэ онгоцны буудал зэрэг сэдвээр сонирхолтой илтгэлүүд тавьжээ.

Япон улсын аялал жуулчлалын холбоо Монголын аялал жуулчлалын Холбоог албан ёсоор хүлээн авч, Монгол орны зах зээлд япон жуулчдад нийцсэн аяллын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, арга хэмжээг хамтран зохион байгуулах, дэд бүтцийн асуудлаар санал солилцсон байна. Мөн Японы стандарт үйлчилгээг бий болгох, Монголын аялал жуулчлалын улирлыг уртасгаж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, япон жуулчдын тоог нэмэх зэрэг асуудлаар хоёр тал хамтран ажиллах ажлын хэсэг байгууллахаар боллоо. 

Уулзалтын хүрээнд МАЖХ-ны ерөнхийлөгч ноён Д.Гантөмөр энэ оны аравдугаар сард японы аялал жуулчлалын холбоотой дахин албан ёсны уулзалт хийхээр төлөвлөлөө. 

Үзэсгэлэнгийн сүүлийн өдрүүд олон нийтэд нээлттэй болж Монголын талбайд Хөсөгтөн хамтлагийн гишүүн Батзориг ба Их Татлага хамтлаг ардын урлагийн тоглолт тавьж үзэсгэлэнг сонирхон ирсэн олон мянган хүмүүст монголын язгуур урлагийн гайхамшгийг мэдрүүлжээ.

Уг үзэсгэлэнг японы аялал жуулчлалын холбоо зохион байгуулдаг ба энэ жил японы 47 муж болон дэлхийн 150 гаруй улс орноос аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд оролцож, нийт 150,000 гаруй хүн үзэж сонирхсон байна.

Эх сурвалж: www.gogo.mn 

 

 

 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

6 + fifteen =