Эдийн засаг

Говийн бүсийн нүүрсний уурхайд Монгол, Япон хоёр улсын хамтын ажиллагаа эхлэхээр боллоо.

Уламжлалт аргаар нүүрсийг баяжуулах технологи нь усны хомсдол бий болгоно.

Шинэ эрчим хүчний үндэсний судалгаа, хөгжлийн хүрээлэн- Аж үйлдвэрийн технологи хөгжлийн байгууллага (NEDO) болон Монгол улсын Аж Үйлдвэрийн Яам ус ашиглалгүйгээр хуурай аргаар нүүрс баяжуулах технологийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд 2016 оны 2-р сарын 16-ны өдөр  гарын үсэг зурлаа.

Kiji 3

Тус улсын өмнө говийн бүсэд дэлхийд томоохонд тооцогдох нүүрсний уурхай Тавантолгой байрладаг. Тус уурхай нь маш их ирээдүйтэй нүүрсний уурхайд тооцогдож байгаа хэдий ч хуурайшилт ихтэй тус бүс нутагт жилийн хур тунадасны хэмжээ 150мм-ээс хэтэрдэггүй байна. Цэвэр болон хаягдал нүүрсийг  баяжуулах уламжлалт технологи нь их хэмжээний ус хэрэглэдгээс усны хангамжийн тогтвортой байдал алдагдахад хүрээд байна.

Ус ашиглалгүйгээр хуурай аргаар нүүрс баяжуулах технологи

Хамтын ажиллагааны хүрээнд хуурай аргаар нүүрс баяжуулах дэвшилтэт технологийг дэлхийд анх удаа нэвтрүүлэх бөгөөд ойролцоогоор 20%-ийн эрчим хүчний хэмнэлт хийгдэнэ гэсэн тооцоо гарч байна. Ус ашиглалгүй хүндийн жингээр нүүрсийг баяжуулах технологи нь нойтон нүүрс баяжуулах технологитой үр дүнгийн хувьд ялгаагүй юм.

NEDO-ын энэхүү төслийг хариуцаж буй Nagata Engineering Co., Ltd нь “Эрдэнэс Монгол” ХК-тай 2018 он дуустал хамтран ажиллахаар төлөвлөж байна. Тус хамтын ажиллагаа амжилттай хэрэгжвэл Монголын бусад нүүрсний уурхайд нэвтрүүлэх боломжтой болох юм.

Эх  сурвалж: http: www.energy-saving-news.jp

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

one × four =