Мэдээлэл

МОБИКОМ Корпораци KDDI компаний охин компани боллоо.

9433Японы KDDI корпораци  Монголын үүрэн холбооны оператор Мобиком Корпораци ХХК-ийн хувьцааг 3-р сарын 10-нд нэмж худалдан авч, тус компанийг өөрийн охин компани болгожээ. Тэд нэмэлт хөрөнгө оруулалт хийх замаар хувьцааг нь худалдан авсан байна.

Мобиком Корпораци нь Монголд хамгийн олон гар утас хэрэглэгчтэй компани бөгөөд гар утас, суурин IP утас, хиймэл дагуулын холбоо, ICT салбарт маш далайцтай үйлчилгээ үзүүлдэг юм.


KDDI нь 1995 онд хөрөнгө оруулалт хийж, тус компанийг байгуулалцаж байжээ. Тэр үед  хувьцаа эзэмшигч бөгөөд менежментийн партнёр Сүмитомо Худалдааны Корпораци, Монголын талын хөрөнгө оруулагч Ньюком компаниудтай хамтран хөрөнгө оруулах замаар байгуулж байжээ. 


Тус гурван компани нь цаашид ч Мобиком корпорацийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах болно гэж KDDI компани өөрийн сайтдаа дурьджээ. KDDI нь Япондоо үүрэн холбооны AU компанийг эзэмшдэг юм. Тус компаний хувьд Мобикомоос ялгаатай GSM биш CDMA системийн компани юм.

 

Эх сурвалж: www.ma-times.jp

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

three × 4 =