МэдээлэлУлс төр

Японд дадлагажигчаар ажиллах хүмүүст дараах шаардлага тавигдана.

投稿日:

Монгол-Япон улс хооронд байгуулагдсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд дадлагажигч ажиллах хүчин илгээх бүртгэлийн асуудал хүлээгдэж буй юм.

Япон улс бол эдийн засаг нь тэлж хөгжсөн өндөр хөгжилтэй орон. Тус орон руу илгээх дадлагажигч ажиллах хүчин ерөнхийдөө хоёр онцлогтой.

Нэгд, дадлагажигч ажиллах хүчинд тодорхой тоо заагдахгүй. Манай улсын зүгээс хүссэн тооны ажиллах хүчний залуусаа Япон руу илгээнэ. Хөдөлмөрийн яамны энэ асуудлаар тусгай ажлын хэсэг гарган ажиллаж буй.

Хоёрт, дадлагажигч ажиллах хүчин Японд хар ажил хийхгүй. Монгол залуус Японд гурван жилийн хугацаанд дадлагажигчаар мэргэшиж, эх орондоо ирсэн хойно нь тэднийг үйлдвэржилтийн бодлогоор төрөөс дэмжинэ. Мөнхүү Тавантолгойн нүүрсийг боловсруулах замаар “Тоёото” компанийн машины бүтэц хэсгүүдийг энд үйлдвэрлэхэд ажиллах хүчин болгохоор албан хэлэлцээрүүд хийгдсэн. 

“Тоёото” компанийн машины бүтэц хэсгүүдийг энд үйлдвэрлэхэд ажиллах хүчин болгохоор албан хэлэлцээрүүд хийгдсэн

Дадлагажигч ажиллах хүчин илгээж буй гол зорилго нь Японы технологийг Монгол Улсад нэвтрүүлэх явдал. Тиймээс дадлагажигч ажиллах хүчин үндсэндээ Монголд ирээд баталгаатай, өндөр цалинтай ажлын байраар хангагдахын тулд гурван жилийн хугацаанд Японд цалинтай дагалдан хийнэ гэсэн үг.

Япон улсын зүгээс манай улсаас илгээгдэх дадлагажигч ажиллах хүчинд үндсэн хоёр шаардлага тавьж байгаа аж.

Нэгд, хэлний бэлтгэлд хамрагдсан байх. Эл бэлтгэл ажлыг хангахын тулд салбар яамнаас нь МСҮТ-үүд дээр дөрвөн сарын хэлний бэлтгэл зохион байгуулах аж. Өөрөөр хэлбэл, дадлагажигч ажиллах хүчнээр Япон руу явах иргэд зайлшгүй хэлний бэлтгэлд хамрагдах юм.

Хоёрт, Япон Улсын соёлын талаар мэдлэгтэй байх. Энэ хүрээнд тухайлсан сургалтууд зохион байгуулагдах аж. Эл шаардлагын цаад утга нь монголчуудыг хариуцлагатай, ёс зүйтэй байхыг анхааруулж буй хэрэг гэж тайлбарлаж байна. Харийн нутагт очоод архи ууж, хоорондоо муудалцах, харилцааны бусармаг байдал үүсгэхгүй байх шаардлага тавигдах аж. 

 

Эх сурвалж: http://mass.mn 

 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

nineteen + 12 =