Мэдээлэл

Д.Дагвадорж аварга гүүний эхэс боловсруулах үйлдвэрээ нээлээ.

13521855791b707ec85771

Өнөөдөр Мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж Монгол-Японы хамтарсан гүүний эхэс боловсруулах үйлдвэрийнхээ нээлтийг хийжээ.

Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эхэс бол эрдэнэ юм. Малаа хайрлаж өсгөж, үржүүлэх хэрэгтэй. 200 гүүтэй айлд ямар орлого очих нь вэ. Зөвхөн манай компани гэхэд малчдыг дэмжих тал дээр бас хөөрхөн мөнгө оруулаад явж байна. Малаасаа гардаг нэг зүйлийг ч гэсэн үнэтэй болгож, өөр төвшинд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ чинь сайхан үйл хэрэг шүү дээ. Зөвхөн гоо сайханд төдийгүй хөгшрөлтийн эсрэг тарианууд, үе мөчний зөөлөн шингэнийг нөхөх бүтээгдэхүүн хийж байгаа. Манай орон эрс тэс уур амьсгалтай, өвдөгнөөсөө их даардаг. Түүнээсээ болж эрүүл мэндийн эрсдэлд ордог шүү дээ. Мөн нэмж нүүрний коллаген эссенциалуудыг бүгдийг нь хийнэ” хэмээн хэлж байв.

Тэрээр үйлдвэрээ 22-ын товчоо орчимд япон стандартаар барьж байгуулсан бөгөөд улсаас ганц ч төгрөгийн зээл аваагүй ажээ. Өнгөрсөн жил туршилтын журмаар дөрвөн тонн эхэс цуглуулан, Япон руу гаргаж, шинжилгээний хариу нь сайн гарчээ. Эхсээ маш нарийн шалгаж, ширхэгийг нь 30 мянган төгрөгөөр авдаг байна. Энэ жилийн хувьд 20 тонн эхэс авах бөгөөд цэвэрхэн, үнэр ороогүй, хөлдөөсөн байх ёстой аж.

25010185791b73d3c7ea91

Эх сурвалж: http://www.bataar.mn

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

fourteen + 4 =