Монгол-Японы харилцааМэдээлэлУлс төр

“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 500 төсөл хэрэгжиж, тусламжийн нийт дүн $33 сая болжээ

投稿日:

uvs undesЯпон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсад хэрэгжсэн төслийн тоо 500-д хүрлээ.

“Өвсний үндэс” хөтөлбөр нь Монгол Улсад 1990 онд анхны төслөө хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тусламжийн нийт дүн 33,586,674 ам.доллар болжээ. Хөтөлбөр Монгол Улсын 21 аймаг, 206 суманд хүрч хэрэгжээд байна.

Хөтөлбөр хэрэгжсэн 16 жилийн хугацаанд нийт төслүүдийн:

64 хувийг боловсрол /321 төсөл/

20.8 хувийг эрүүл мэнд /104 төсөл/

8.6 хувийг нийтийн аж ахуй /43 төсөл/

0.8 хувийг хөдөө аж ахуй /4 төсөл/

0.6 хувийг тээвэр, холбоо /3 төсөл/

5 хувийг бусад /25 төсөл/ салбарт хэрэгжүүлжээ.

Төслийн тоо 500-д хүрснийг тохиолдуулан зохион байгуулсан ёслолын арга хэмжээ өнөөдөр болж, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Япон улсын Элчин сайд Такэнори Шимизү болон холбогдох аймаг, дүүргийн Засаг дарга нар оролцож, 495-500 дахь төслүүдэд гарын үсэг зурсан юм.

Гарын үсэг зурсан төслүүд, санхүүжилтийн хэмжээ:

  1. “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р цэцэрлэгийн их засварын төсөл”-78,287 ам.доллар
  2. “Төв аймгийн Лүн сумын сургуулийн дотуур байр болон биеийн тамирын заалны засварын төсөл”-83,776 ам.доллар
  3. “Дорноговь аймгийн Эрдэнэ сумын цэцэрлэгийн их засварын төсөл”-77,570 ам.доллар
  4. “Сүхбаатар аймгийн Онгон сумын цэцэрлэгийн өргөтгөлийн төсөл”-84,298 ам.доллар
  5. “Дорнод аймгийн Дашбалбар сумын цэцэрлэгийн их засварын төсөл”-75,388 ам.доллар
  6. “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 53-р сургуулийн их засварын төсөл”-64,252 ам.доллар

Жижиг хэмжээний хөгжүүлэх төслүүдэд уян хатан, цаг үеэ олсон дэмжлэг туслалцаа үзүүлдгээрээ “Өвсний Үндэс” хөтөлбөр нь олон түмэнд танигджээ.

Эх сурвалж: www.ikon.mn

 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

fourteen + fourteen =