БизнесМэдээлэл

Токио хот орчимд амьдардаг 20-иод насны залуу эмэгтэйчүүдийн дунд буудаллахад хамгийн эрэлттэй буудлуудыг нэрлэлээ

投稿日:

Ракүтэн хэд хоногийн өмнө аяллын захиалгын сайт болох “Ракүтэн Аялал” дээрээ Токио хот орчимд амьдардаг 20-иод насны залуу эмэгтэйчүүдийн дунд аялахад хамгийн эрэлттэй буудлуудыг байр эзлүүлжээ. Судалгааны хугацаа нь 2015 оны 7 сарын 1-нээс 2016 оны 6 сарын 30 хүртэл юм байна.rakuten

Эхний байранд Точиги мужийн Насү онсэн Монгол Тосгон Тэнгэр, 2-р байранд Осакагийн Бали Тауэр Зочид буудал Тэнножи, 3-р байранд Токио хотод байршилтай Сocochi оржээ.

Эхний байранд орсон Монгол Тосгон Тэнгэр нь Монгол үндэсний гэрт хонож болох амралтын газар бөгөөд энд мөн монгол үндэсний дээл өмсөн дурсгалын зураг авхуулах боломжтой байдаг. Тус сайтын хэрэглэгчийн сэтгэгдэл бичдэг хэсэгт “Гэрийн дотоод засал нь их хөөрхөн, ороод л бид бүгдийн сэтгэл хөөрсөн”. “Халуун тогоо болон гадаа хийсэн шорлог нь мөн амттай, халуун рашаан нь үнэхээр сайхан”. “Гэр гэсэн өдөр тутам байгаад байдаггүй энэ орчин охид бүсгүйчүүд нэг дор уулзахад яг тохирно” гэжээ.

2-р байранд орсон Бали Тауэр Зочид буудал Тэнножингийн хувьд Бали аралд амарч байгаа юм шиг орчин бүрдүүлсэн бөгөөд үйлчлүүлэгчдээс “Зочид буудалд оронгуут өөр ертөнцөд ирсэн юм шиг санагдсан”, “Өмнө зүгийн аралд амраад ирсэн юм шиг санагдсан” гэх мэт комментууд иржээ.

3-р байранд орсон Токио хотод байршилтай Сocochi-гийн хувьд зочид буудал гэхээсээ илүү найзынхаа гэрт тухалж байгаа юм шиг мэдрэмж төрсөн гэх зэргээр өөрийн болон найзынхаа гэрт тухтай амарч байгаа юм шиг өнгөрөөх боломжтой нь тэднийг татсан бололтой.  

Эх сурвалж: http://prtimes.jp

 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

seventeen − 14 =