Мэдээлэл

Монгол тамирчид “Хөлбөмбөгийн диваажин”-д бэлтгэл хийнэ

 

Монголын Хөлбөмбөгийн Холбоо өнгөрсөн жилээс эхлэн Японы Хөлбөмбөгийн Холбоотой хамтран ажилахаар гэрээ байгуулж, хэдэн ажлыг үе шаттайгаар хийж байгаа билээ.

Тэгвэл өчигдөр МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар болон бусад албаны хүмүүс Японы ХБХ-ны төлөөлөл Фужинава Нобуо, Осока хотын хөлбөмбөгийн холбооны Гүйцэтгэх захирал Иригучи Ёошинори, зөвлөх Нишиваки Куно нартай уулзлаа.

Уг уулзалтын үеэр Японы төлөөлөгчид Осока хот дахь “Хөлбөмбөгийн диваажин” хэмээх бэлтгэлийн баазыг танилцуулсан юм.

“Хөлбөмбөгийн диваажин” бэлтгэлийн бааз нь том жижиг нийлсэн 16 талбайгаас бүрдсэн 3500 хүний суудалтай битүү дээвэр бүхий цогцолбор байгууламж аж. Жилд 750 мянган хүн зочилдог тус цогцолборт дээд тал нь 20 мянган явагдаж байсан.

Мөн энэхүү цогцолборт Осака хотын 36 сургуулийн хөлбөмбөгийн баг бэлтгэл сургуулилалт хийдэг аж.

Монголын хөлбөмбөгчид “Хөлбөмбөгийн диваажин”-д бэлтгэл хангах талаар талууд уулзалтын үеэр хэлэлцлээ.

 

Эх сурвалж: news.gogo.mn 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

1 × four =