МэдээлэлУлс төр

Япон Улс Өмнөд Солонгосын “Хуа-хэчиюу” санд 1 сая йенийг шилжүүлэн өгчээ

 

so jpЯпон Улсын Засгийн газар Өмнөд Солонгосын “Хуа-хэчиюу” санд нэг сая йен хандивлах тухайгаа өмнө нь мэдээллэж байсан билээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар энэхүү мөнгийг Солонгосын талд бүрэн шилжүүлж дууссан байна.

“Хуа-хэчиюу” сан нь Японы колончлолын үед тус улсын цэргүүдэд олзлогдон хүчирхийлэлд автан бие, сэтгэлээрээ хохирсон Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах сан юм.

1941-1945 онуудад Япончууд 14-25 насны 240 гаруй Солонгос эмэгтэйг олзолсноос өнөөгийн байдлаар 199 нь нас барж, өдгөө 46 эмэгтэй амьд сэрүүн байгаа ажээ.

“Хуа-хэчиюу” санд орсон мөнгөнөөс амьд сэрүүн буй тэдгээр эмэгтэйчүүдэд тус бүрт нь 100-н сая вон өгөх бол мөнх бусыг үзүүлсэн эмэгтэйчүүдийн гэр бүлийнхэнд 20-н сая вон өгөх юм байна.

Харин үлдсэн мөнгийг хохирогчдыг эргэн дурсах дурсгалын төв барих, амьд үлдсэн хохирогчдын бие болоод сэтгэл санааны хохирлыг барагдуулах зэрэг үйл ажиллагаанд зориулах аж.

 

Эх сурвалж: http://www.ugluu.mn

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

fifteen − 7 =