Мэдээлэл

Т.Шимизү: Монгол Улс хөрөнгө оруулагчийн төлөө юу хийж чадахаа тодорхойлох хэрэгтэй

投稿日:

 “Invest Mongolia 2016” чуулга уулзалт хоёр өдрийн хугацаанд амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсад суугаа Элчин сайдууд тус чуулга уулзалтад мөн оролцож, “Монголд хөрөнгө оруулах ямар боломж байгаа, гадаадын орнуудаас ямар туслалцаа авinvest mgl 2016х шаардлага байгаа талаар санал бодлоо илэрхийллээ.

Тус чуулга уулзалт дээр Японы Элчин сайд Такэнори Шимизүгийн хэлсэн үгийг толилуулъя.

Миний хувьд Монголын төлөө Япон улс юу хийсэн бэ  гэдгийг товчхон хэлье. Өнгөрсөн хугацаанд 55 сургууль шинээр барьж, хөдөө орон нутаг 300 орчим сургуулийг шинэчлэн засварлаж барилаа. Анагаахын чиглэлээр 1000 хүн оюутан солилцоогоор Японд сурч байна.

Монгол Улсад хөрөнгө оруулалт татахад бодлого чухал. Үндэсний хэмжээнд нэгдсэн стратеги байхгүй байгаа нь харагдаад байгаа. Нэгдсэн улсын хувьд нэгдсэн стратеги  маш чухал. Ингэснээр хөрөнгө оруулалтын төслүүд зорилтот болно.

Хоёрт, маш сайн макро эдийн засгийн бодлого хэрэгтэй байна. Монголын төр бодлогын залгамж байхгүйгээс улс орноо хохироож байна.  Шинэ Засгийн газар тогтвортой бодлогыг баримтлах хэрэгтэй. АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедигийн хэлсэн үгийг онцолмоор байна. “Улс орон чинь чиний төлөө юу хийх вэ гэхээс илүү чи өөрөө улс орныхоо төлөө юу хийх вэ” гэдгийг бодох хэрэгтэй гэж хэлсэн. Тиймээс гадааадын хөрөнгө оруулагчид Монголын төлөө юу хийх вэ гэдгээс илүү Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын төлөө юу хийж чадахаа тодорхой болгох хэрэгтэй гэж хэлмээр байна.

Монгол Улс хөрөнгө оруулалтын гэрээгээ дээдлэх ёс алдагдсан нь хөрөнгө оруулалтад нөлөөлж байна. Мөн Засгийн газар, УИХ-ын гишүүдийн оролцоо хэт өндөр байгаа нь хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байнаТөрийн албаны хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах чадвар маш чухал байна. Эдгээр хүчин зүйлүүдэд анхаарах хэрэгтэй. 

Эцэст нь хэлэхэд, Япон Монгол улсын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн. Үүнийгээ Монгол Улс ашигтай ашиглавал экспорт нэмэгдэх, эдийн засгийн хөгжилд нэмэр болно. Монголын эдийн засагт  хүндрэл нүүрлэсэн байгаа. Энэ нөхцөлд Япон улс туслахад бэлэн. Гэхдээ Монголчууд өөрсдөө хичээсэн тохиолдолд энэ тусламж олгогдоно. Өнөөдөр парламент төсвийн асуудлыг хэлэлцэж байна. Орлогоо л нэмэгдүүлэх тухай яриад байна. Уг нь өөрсдөөсөө эхэлж зардлаа танах хэрэгтэй. Олон улсын санхүүгийн байгууллагын саналыг сонсоосой гэж хүсч байна. Энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлье. 

Эх сурвалж: www.ikon.mn

 

 

 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

five × 5 =