Мэдээлэл

“Shima Seiki сургалтын төв” нээлтээ хийлээ

shimaseikiШУТИС-ийн Үйлдвэрлэл Технологийн Сургуульд Монгол-Японы хөрөнгө оруулалттай "Shima Seiki сургалтын төв" өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус сургалтын төв нь SIR-112 SV 12G, SSR-112 SV 12G маркийн хоёр сүлжмэлийн автомат машинтай бөгөөд тус бүр нь 38 сая төгрөгний үнэтэй SDS-ONE APEX3-3 маркийн 14 дизайн системтэй юм байна.

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр ноос, ноолуур боловсруулах салбарын 60 гаруй үйлдвэрт уг фирмийн 500 орчим автомат сүлжих машин ажиллаж байгаа юм. Энэ удаад ШУТИС-ийн инженерийн боловсролын шинэчлэлд дэлхийд тэргүүлдэг фирмийн программ хангамж сүлжмэлийн автомат машин бүхий сургалтын төвийг байгуулж байна.

Энэхүү шинэ технологийн тухай Shima Seiki компаний ерөнхийлөгч Масахиро Шима "Монгол Улс бол дэлхийн түүхий эд бэлтгэлийн, ялангуяа ноолуурын 40 хувийг бэлтгэдэг. Миний сонссоноор Монгол Улс ихэвчлэн түүхий эдээ экспортолдог. Бидний оруулж байгаа шинэ технологи бол загвар, программ, үйлдвэрлэл гэсэн цогц систем байгаа юм. Ингээд үүнийг Монгол Улс цаашдаа ашиглах юм бол эдийн засагт ашигтай ажиллахад түлхэц, нөлөөлөл болох байх гэж бодож байна.

Монгол бол өөрөө түүхий эдийн орон. Тийм учраас шинэ технологитой ойрхон байвал дэлхийн зах зээл дээр хүчтэй өрсөлдөгч болно гэдэг үүднээс энэхүү технологийг оруулж байгаа юм" хэмээн тайлбарлалаа.

Энэхүү дизайн системийн тоног төхөөрөмж дээр сүлжмэл бүтээгдэхүүний тооцоолол, загвар зэрэг бүхий л ажлыг иж бүрнээр нь хийдэг бөгөөд 14 системийн долоог нь Shima Seiki компаниас ивээн тэтгэж, долоог нь Монгол талаас ивээн тэтгэж байгааюм. Shima Seiki компани нь ийм тоног төхөөрөмж, систем бүхий төвийг өмнө нь АНУ-д байгуулж байжээ.

Өнөөдөр нээлтээ хийж буй уг төвийн талаар ШУТИСийн Нэхмэл Судлалын Салбарын профессор Д.Энхтуяа "Өнөөдөр бид энэ төвийг нээснээрээ Монгол Улс Азийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сургалтын төв болж байгаа юм. Ингэснээрээ бид дэлхийн түвшний боловсролыг бэлтгэх материаллаг баазтай болж байна гэж үзэж байна.

Иймээс төгсөгчид зөвхөн Монгол Улсдаа төдийгүй энэхүү системээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аль ч улс оронд ажиллах боломжтой болж байгаагаараа чухал" хэмээн онцоллоо. 

 

Эх сурвалж: ШУТИС вэбсайт

 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

twelve + three =