Монгол-Японы харилцааМэдээлэл

Япон улсын ОУ-ын Хамтын Ажиллагааны Төвийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Япон улсын ОУ-ын Хамтын Ажиллагааны Төв /JICE/-өөс хэрэгжүүлдэг “Хүний нөөцийн Хөгжлийг дэмжих” JDS тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Энэхүү хөтөлбөр нь 1999 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өдгөө зүүн өмнөд Ази төвтэйгээр 13 оронд хэрэгжиж байна. Энэ хугацаанд нийт 3000 гаруй оюутнуудыг хүлээж авсан байна.

JDS хөтөлбөрийн хүрээнд хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын их дээд сургуулийн магистрантурт суралцуулдаг билээ. Монгол улсын хувьд энэхүү  хөтөлбөр нь 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба энэ хугацаанд нийт 262 оюутан илгээснээс 228 нь төгсөж, төрийн байгууллага, их сургууль, Төв банк гэх мэт олон салбарт ажиллаж байна.

Энэ жил төрийн албанаас 18 хүн, хувийн хэвшлээс 2 хүн, нийт 20 хүнийг сонгон шалгаруулжээ. Хөтөлбөрт тэнцсэн оюутнууд Япон улсын их дээд сургуулийн магистрантурт тус тусын чиглэлээр Англи хэл (хувийн хэвшлийн хувьд Япон хэл) дээр 2 жил суралцах юм.

9-р сарын эхээс 10-р сарын эхэн хүртэлх хугацаанд зарим төрийн байгууллага болон Монгол-Япон Төв дээр элсэлтийн танилцуулга семинарыг зохион байгуулах юм байна.

 

Эх сурвалж: Япон улсын ЭСЯ

 

 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

five × 2 =