МэдээлэлУлс төр

Япон улс Филиппинийг зэвсэглэхээр тохиролцжээ

投稿日:

 

Лаост болж байгаа ASEAN-ий дээд чуулга уулзалтанд оролцогч Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте нар өчигдөр уулзаж, цэрэг зэвсгийн томоохон тохиролцоо хийжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Японоос Филиппинд хоёр том хэмжээний эргүүлийн усан онгоц нийлүүлж, тав хүртэл тооны тагнуулын нисэх онгоцыг зээлээр өгөхөөр болсон байна.

Энэ арга хэмжээ нь Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай холбоотой гэдэг нь тодорхой байгаа юм.

Жил бүр $5 их наядын бараа тээвэрлэгддэг Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг Хятад улс өөрийн газар нутаг гэж зарлаад байгаа нь бүс нутгийн Бруней, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам улсуудтай зөрчил үүсгэж байгаа.

Япон улс энэ маргаанд шууд оролцоогүй ч Хятадын зэр зэвсгийн нөлөө ерөнхийдөө тэлэхээс болгоомжилж, бас тус бүсээр дамждаг өөрийн худалдааны замыг хамгаалах бодлоготой байгаа нь тодорхой.

Өнгөрсөн долдугаар сард Гаагийн Арбитрийн шүүхээс Филиппиний талд дүгнэлт гарсан ч Бээжингийн эрх баригчид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Япон улс Дорнод Хятадын тэнгист Хятад улстай удаан үргэлжилсэн газар нутгийн маргаантай байгаа. Үүнээс өмнө Токио Филиппиний талд 10 ширхэг бага оврын эргүүл хамгаалалтын усан онгоц нийлүүлэхээр тохироод байгаа билээ.

Эх сурвалж: http://www.ikon.mn

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

3 + one =