МэдээлэлУлс төр

Шинзо Абэ: ОХУ-тай газар нутгийн маргаантай арлуудаа эзэмшилдээ авна


Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-тай газар нутгийн маргаантай арлуудаа эзэмшилдээ авна гэж мэдэгдсэн байна. Дэлхийн II дайны үед Япон улс Зөвлөлт Холбоот Улсад бууж өгсний дараа Японы хэд хэдэн арлууд Оросын мэдэлд орсон юм.

Хэдий тийм боловч 1956 онд хоёр улс хамтран дайны дараа эв найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан үед Шикотан, Хабомай тэргүүтэй арлуудыг ОХУ Японд эргүүлэн өгнө гэсэн мэдэгдэл хийж байсан байна.

Иймээс ирэх 12 дугаар сард Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй албан ёсны уулзалт хийх бөгөөд энэ талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа ажээ. Шинзо Абэ маргаантай газар нутгаа ОХУ-аас авч, өөрийн эзэмшилдээ оруулна гэсэн байр суурь дээрээ баттай зогсоно гэдгээ Парламентын хурлын үеэр мэдэгдсэн байна.

Эх сурвалж: gogo.mn

 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

10 + 4 =