МэдээлэлУлс төр

Цог Жавхлант Ван Филипп, Хатан Матильда нар Япон руу явах замдаа Монголоор дайрчээ

投稿日:

Япон Улс руу Төрийн айлчлал хийхээр явах замдаа “Чингис Хаан” Олон Улсын нисэх буудалд түр саатсан Бельгийн Цог Жавхлант Ван Филипп, Хатан Матильда нарт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өчигдөр хүндэтгэл үзүүлэв.

metildaЦог Жавхлант Ван Филипп, Хатан Матильда нар Улаанбаатар хотод хоёр цаг орчим саатсанбөгөөд энэ үеэр сайд Ц.Мөнх-Оргил ирсэн зочдод Монголын түүх, соёл, ард түмний ахуй заншлын талаар танилцуулж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилтын талаар мэдээлэв.  

Мөн Монгол, Бельгийн харилцааны зарим асуудлаар товч ярилцаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлэв.

Уулзалтын төгсөлд сайд Ц.Мөнх-Оргил Ховд хотод төвлөрч буй “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг сайжруулах төсөл”-ийг Бельгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж, хүн амд хүртээх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлж буй Бельгийн ард түмэн, Засгийн газарт талархал илэрхийлэв.

Цог Жавхлант Ван Филипп, Хатан Матильда нар ийнхүү хүндэтгэл үзүүлсэнд талархалаа илэрхийлээд, Монгол оронтой ойртон танилцах боломж гарна гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав.

Эх сурвалж: www.ikon.mn 

 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

two + nineteen =