Мэдээлэл

Японы хүн ам 1920 оноос хойш анх удаа буурлаа

投稿日:

Японд хийсэн хүн амын тооллогын дүн эцэслэн гарсныг тус улсын Засгийн Газар мэдээлжээ. 2015 оны 10 сарын 1-ний байдлаар Япон улсын хүн ам 127,094,745 хүрсэн нь 2010 онд хийсэн өмнөх тооллогын дүнгээс 0.8 хувиар буурсан байна.

Ингэснээр 1920 оноос хойш тооллого бүрт өсөлттэй гарч байсан уламжлал тасарч, анх удаагаа хүн амын тоо буурчээ. Нийт хүн амын 26.6 хувь нь 65 ба түүнээс дээш настай байгаа нь түүхэн дээд үзүүлэлт бол 15 хүртэлх насныхан 12.6 хувь байгаа нь мөн түүхэн доод үзүүлэлт болсныг Дотоод Хэргийн Яам мэдээлсэн байна.

2010 оноос хойш 65-аас дээш настнуудын тоо 3.6 хувиар өссөн бол 15-аас доош настнуудын тоо 0.6 хувиар буурчээ. Япон нь дэлхийд хүн амын тоогоор тэргүүлэгч орнуудын 10 дугаарт жагссан байна. Гэвч 2010-2015 оны хооронд Япон нь хүн амаар тэргүүлэгч эхний 20 орны дотор хүн ам нь буурсан цорын ганц орон болжээ. Хүн ам доторхи Япон бус үндэстнүүдийн тоо 1,752,368 байгаагийн 511,118 нь Хятад, 376,954 нь Өмнөд ба Хойд Солонгос гаралтай хүмүүс байгааг тоо баримт харуулж байна.

Эх сурвалж: www.ikon.mn

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

8 + 6 =