Мэдээлэл

5 дахь удаа зохион байгуулагдсан Фүжисан марофон гүйлтийн тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцлоо

投稿日:
Pocket

11 сарын 27-ны өдөр Япон улсын Яманаши мужид зохион байгуулагдсан 5 дахь удаагийн Фүжисан марофон гүйлтийн тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцлоо.

marafon-2Эмэгтэйчүүдээс Монголын тамирчин Баярцогтын Мөнхзаяа 2 цаг 48 минут 46 секундэд уулын оргилд хүрч, тэмцээнийг өнгөллөө. Энэ нь Фүжисан марофон гүйлтийн тэмцээнд Монголын тамирчин төдийгүй гадны тамирчин түрүүлсэн анхны тохиолдол юм.

Японы Никкан Спорт сонинд өгсөн ярилцлагадаа Баярцогтын Мөнхзаяа “Ийм том тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна. Токиогийн зуны олимпод оролцох эрх авахын тулд цаашид ч ОУ-ын тэмцээнд хүчээ сорих болно” гэжээ.  

marafon

Харин эрэгтэй тамирчдаас Монголын тамирчин Нарандуламын Мөнхбаяр 2-р байр эзэлж, мөн амжилттай оролцлоо. Мөнхбаяр эхний байр эзэлсэн Японы тамирчин Кодама Юүсүкэгээс 19 минутын зөрүүтэйгээр 2 цаг 27 минут 52 секундэд барианд оржээ. Тус 2 тамирчин Фүжи уулын оргил хүртэлх 1 км газарт үзүүр түрүү булаалдан ширүүн өрсөлдлөө. Тэрбээр Никкан Спорт сонинд сонинд өгсөн ярилцлагадаа “Япончуудтай хүч сорьсон маань их сайхан туршлага боллоо. Үзүүлсэн амжилтандаа сэтгэл хангалуун байна.“ гэжээ.

Эх сурвалж: Никкан Спорт сонин

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

four × 4 =