МэдээлэлЭдийн засаг

ЯПОН УЛС АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДЫН ЭЗЭМШЛЭЭРЭЭ БНХАУ-ЫГ ТЭРГҮҮЛЛЭЭ

投稿日:

Япон улс АНУ-ын Засгийн газрын бондын эзэмшлээрээ БНХАУ-ыг тэргүүлж эхэллээ. Дэлхийн хоёрдогч том эдийн засаг болох Хятад улс юанийн ханшийг дэмжих зорилгоор гадаад валютын нөөцөө ашиглах арга хэмжээ авч байгаатай холбогдуулан тус улсын эзэмшил дэх АНУ-ын засгийн газрын бондын хэмжээ зургаан жилийн доод түвшинд хүрч буурчээ. Үүний дүнд Япон АНУ-ын хамгийн том бонд эзэмшигч болж байна.

АНУ-ын Сангийн яамны тайланд Хятад 10 дугаар сарын байдлаар АНУ-ын Засгийн газрын 1.12 их наяд ам.долларын бонд эзэмшиж байгаа нь өмнөх сараас 41.3 тэрбум ам.доллараар буурсан дүн болжээ. Мөн 2010 оны долдугаар сараас хойших бондын хөрөнгө оруулалтын хамгийн доод түвшинд хүрч байгаа юм.

Харин Японы эзэмшил дэх АНУ-ын Засгийн газрын бондын хэмжээ гурав дахь сардаа буюу 4.5 тэрбум ам.доллараар буурсан ч 1.13 их наядаар хэмжигдэж байгаа нь Хятадынхаас давсан дүн аж. Үүнээс гадна Япон, Хятад улсууд АНУ-ын Засгийн газрын нийт гадаад бондын 37 хувийг эзэмшиж байгаа тооцоо байна.

Эх сурвалж: bloombergtvmongolia.com

 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

four × 4 =