Монгол-Японы харилцааМэдээлэлУлс төр

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД МАСАТО ТАКАОКАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

投稿日:

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг 1 дүгээр сарын 4-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав. Cайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Ерөнхийлөгчид саяхан Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Элчин сайд М.Такаокад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

mpa_8691

Сайд Ц.Мөнх-Оргил үнэт зүйлсийн хувьд ижил төстэй, Азийн хоёр ардчилсан улсын хувьд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө Элчин сайдтай бүх талаар хамтран ажиллахаа нотлов. Мөн тэрээр манай хоёр ард түмний харилцан ойлголцол, бие биедээ найрсаг дотно ханддаг байдал Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэхэд чухал хөрс суурь болдгийг дурдаад, Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн босгон дээр манай улсад суух шинэ Элчин сайд томилогдон ирсэн явдалд билэгшээж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн арга хэмжээг урлаг, соёл, олон нийтийн хүрээнд төдийгүй эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулан, утга төгөлдөр тэмдэглэхэд анхаарч ажиллахын чухлыг онцлов.

Элчин сайд М.Такаока Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд цаашид хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааны эрчийг бууруулалгүй, бататган хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

one × 5 =