БизнесМонгол-Японы харилцааМэдээлэл

Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, түүнийг идэвхжүүлэх талаархи судалгааны тайлан хийгдлээ

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/ Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин ба түүнийг идэвхжүүлэх талаар судалгаа хийж, өнөөдөр судалгааны дүнг тайлагналаа. 

Тус судалгааны зорилго нь Японы компаниудад Монгол улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг тодорхой болгон Монгол дахь бизнесээ өргөтгөхөд нь туслах явдал юм. Судалгааны ажил 2015 оны 12 сараас эхэлж бүтэн нэг жилийн турш хийгджээ.

Судалгаанд барилга, үйлдвэрлэл, уул уурхай, жижиглэнгийн худалдаа зэрэг олон салбарын Японы бизнес эрхлэгчид хамрагджээ. Судалгаанд оролцогсдын 40% нь Монгол-Японы хооронд бизнес хийж байгаа, цаашид бизнес нь өргөжих боломжтой гэж хариулсан бол 40% нь бизнес эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэжээ.

Монголд хөрөнгө оруулахын давуу тал нь харьцангуй шинэ зах зээл тул өрсөлдөөн багатай. бизнесийн боломж ихтэй байдал, мөн ААН-ийн орлогын албан татварын хэмжээ бага, гадаад руу мөнгө шилжүүлэхэд чөлөөтэй зэрэг юм. Мөн өнгөрсөн онд Монгол-Япон хоёр улсын хооронд Эдийн Засгийн Түншлэлийн Хэлэлцээр байгуулагдсан нь 2 орны бизнес эрхлэгчдэд олон давуу талыг бий болгосон гэсэн байна.

Гэсэн хэдий ч Монголд бизнес явуулахад олон саад бэрхшээл байгааг судалгаанд оролцогсод дурджээ. Тухайлбал, хүн ам цөөн, эрс тэс уур амьсгалтай, газар нутаг нь уудам том тул тээвэрлэлтийн зардал өндөр бөгөөд тээвэрлэлтэд хугацаа их ордог, улс төрийн тогтворгүй байдал, хууль тогтоомжийн байнгын өөрчлөлт, хуулийн засаглал сайн хөгжөөгүй, компаний засаглал төлөвшөөгүй,  Монголоос түнш олоход бэрхшээлтэй, түншийн найдвартай байдлыг илэрхийлэх санхүүгийн мэдээлэл олж авахад бэрхшээлтэй, лиценз, зөвшөөрлийн тоо төрөл их зэрэг асуудлыг онцолжээ.  

Судалгааны багийн ахлах ноён Адэгава Япон улсын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахдаа компанийхаа салбар, төлөөлөгчийн газрыг байгуулахаас илүү монгол түнштэй болохыг эрмэлздэг гэж дүгнэжээ. Гэвч Монголоос найдвартай түнш олох нь амаргүй байдаг талаар дурдаж байлаа.

 

Монбиз редакци

KR Group

 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

two × three =