Улс төр

“Яхико Монголын найрамдлын нийгэмлэг”- байгуулагдав.

投稿日:

Өнгөрсөн 4 дүгээр сарын 28-ны өдөр Нийгата мужийн Яхико тосгонд “Яхико, Монголын найрамдлын нийгэмлэг” байгуулагдав.

Энэ үеэр Яхико тосгоны бага сургуулийн 300 сурагчдад атташе Ч.Солонго Монгол-Японы харилцааны тухай, Монголын түүх соёл, зан заншлын тухай яриа хийв.

Өнгөрөгч 8 дугаар сард Яхико тосгоны Сэнза сүм байгуулагдсаны 100 жилийн ойтой холбогдуулан Сумогийн Их аварга Харумафүжи Д.Бямбадорж, Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зэрэг сумо бөхчүүд зочилсноор тус тосгоны Монголтой харилцах эхлэл тавигдсан. Тухайн оныхоо 11 дүгээр сард “Яхико Монголын өдөрлөг 2015” манай улсын үндэсний соёл, язгуур урлаг, зан заншлыг танилцуулах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж 10 хоногт 10,000 гаруй хүн үзэж сонирхсон.

Ийнхүү амжилттай эхэлж байгаа харилцаагаа улам хөгжүүлэх зорилгоор “Яхико Монголын найрамдлын нийгэмлэг”-ийг байгуулж байгаа юм. Энэ үеэрээ Монгол улсын Төв аймгийн Эрдэнэ сумтай харилцаа тогтоож байгаагаа албан ёсоор зарлаж, 8 дугаар сард тосгоны хүүхэд багачуудыг тус сумд очуулж, малчин айлд “Нome stay” хийлгэн Монгол ахуйтай танилцуулах, тосгоны дарга Т.Кобаши тэргүүтэй төлөөлөгчид айлчилж, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хүсэлтэй байгаагаа мэдэгдэв.

 

 

Эх сурвалж: Токио хот дахь Монгол улсын ЭСЯ

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

4 × four =