Японы парламентын гишүүд Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалтай танилцав.

投稿日: カテゴリー: Улс төрЭдийн засаг
Pocket


Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуягийн урилгаар Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, эрх баригч Либерал ардчилсан намын Гадаад харилцааны газрын дарга Казүнори Танака тэргүүтэй төлөөлөгчид манай улсад 2016 оны 4 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд айлчилж байна. 

Айлчлалын бүрэлдэхүүнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ясүмаса Нагасака, Дайширо Ямагива нар багтсан байна.

Төлөөлөгчид өчигдөр /2016.04.30/ Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд баригдаж буй Олон Улсын шинэ нисэх онгоцны буудлын ажлын явцтай танилцлаа. Олон Улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил төлөвлөснөөрөө 76 хувийн гүйцэтгэлтэй байгааг албаны хүмүүс танилцуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг нь Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн даргаар 10 орчим жил ажиллаж байна. Хоёр орны парламентын бүлгийн гишүүд олон төсөл, арга хэмжээг санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд түүний нэг нь Хөшигтийн хөндийд баригдаж буй нисэх буудал юм. Уг бүтээн байгуулалтын анхны санаачлага нь 2005-2006 онд гарч, 2008 онд төслийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр Улсын Их Хурлаар батлагдаж байсан. Олон Улсын нисэх буудал гурван жилийн өмнөөс баригдаж эхэлсэн. Одоо ашиглалтад ороход багахан хугацаа үлдсэнийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг Япон Улсын парламентын гишүүдэд дуулгав. Мөн Ази, Европ болон Ази, Хойд Америкийн агаарын замын дунд байрладагаараа энэхүү нисэх буудал онцлогтой төдийгүй Зүүн Азийн зангилаа буудал болох боломжтой гэдгийг ч тэрээр хэлсэн.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг олон улсын нисэх буудлыг түшиглэн Худалдаа, үйлчилгээний чөлөөт бүс байгуулах Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулан Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд удахгүй Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болсныг Японы парламентын гишүүдэд хэлсэн юм.

 

Эх сурвалж: Улсын Иx Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

2 × three =