Монгол-Японы харилцааУлс төрЭдийн засаг

Монгол-Япон улсын Гадаад хэргийн яам хооронд ноот бичиг солилцов.

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр /ЕРА/-г хүчин төгөлдөр болгохтой холбогдуулан хоёр улсын Гадаад хэргийн яам хооронд 2016 оны 5 сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо ноот бичиг солилцов. Үүний дагуу ноот бичиг солилцсоноос хойш 30 хоногийн дараа буюу 6 дугаар сарын 7-ны өдрөөс хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм.


Энэхүү хэлэлцээрээр хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний урсгал, иргэд хоорондын харилцан солилцоо нэмэгдэхээс гадна Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн интеграцитай холбогдоход чухал ач холбогдолтой. Монгол улсын хувьд японы хөрөнгө оруулалт, ноу-хауг нэвтрүүлэх, бүтээгдэхүүнээ Япон болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, улмаар бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ /Production network/, эдийн засгийн хэлхээ холбоо /Economic Connectivity/-нд нэгдэх боломжтой болно.


Эх сурвалж: http://www.mfa.gov.mn/?p=33933

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

9 + 20 =