Нууцлалын бодлого

KR ХК (цаашид “тус компани” гэх) нь тус вэбсайтаар дамжуулж явуулах үйлчилгээ (цаашид “тус үйлчилгээ” гэх)-нд хувийн мэдээллийг хэрхэн ашиглах талаар доорхи нууцлалын бодлого (цаашид “тус нууцлалын бодлого” гэх) баримтална.

1-р зүйл Хувийн мэдээлэл

Хувийн мэдээлэл гэж хувь хүний мэдээллийн нууцыг хадгалах тухай хуульд заасан хувь хүний мэдээллийг хэлэх бөгөөд хувь хүний овог нэр, төрсөн огноо, хаяг, утасны дугаар гэх мэт тухайн хувь хүнийг ялгаж таних мэдээллийг хэлнэ.

2-р зүйл Хувийн мэдээлэл цуглуулах арга

Тус компани нь үйлчлүүлэгчийг тус вэбсайтад бүртгэх үед овог нэр, төрсөн огноо, утасны дугаар, и-мэйл хаяг, банкны дансны дугаар гэх мэт хувь хүний мэдээллийг лавлах тохиолдол гарна. Мөн үйлчлүүлэгч болон түүний харилцагч компаний хооронд хийгдсэн үйлчлүүлэгчийн хувийн нууцыг агуулсан гүйлгээний мэдээлэл, төлбөр тооцоотой холбоотой мэдээллийг тус компаний харилцагч (Үүнд мэдээлэл гаргагч, зар сурталчилгааны эзэн, зар сурталчилгаа байршуулсан байгуулага зэрэг хамаарна)-аас цуглуулах тохиолдол байна.


Тус компани нь үйлчлүүлэгчийн ашигласан үйлчилгээ, орж танилцсан хуудас болон зар сурталчилгаа байршуулсан түүх, хайлт хийсэн түлхүүр үг, ашигласан өдөр, ашигласан арга хэлбэр, ашиглах орчин, IP хаяг, cookie мэдээлэл, байршил гэх мэт мэдээллийг үйлчлүүлэгч тус компаний үйлчилгээг ашиглах үед болон вэб хуудсаар орж танилцахад цуглуулна.

3-р зүйл Хувийн мэдээлэл цуглуулж, ашиглах зорилго

Тус компани нь дараах зорилгоор хувийн мэдээлэл цуглуулж, ашиглана.

  1. Үйлчлүүлэгчийг өөрийн бүртгэлийн мэдээллийг харах, засварлах, ашиглалтын байдалтай танилцах нөхцлөөр хангахын тулд овог нэр, хаяг, холбоо барих утас, төлбөрийн хэлбэр гэх мэт бүртгэлийн мэдээлэл, ашигласан үйлчилгээ, түүний төлбөрийн талаархи мэдээллийг тус вэбсайтад харуулах
  2. Үйлчлүүлэгчид мэдээлэл хүргэх, холбоо барих гэх мэт шаардлага гарсан тохиолдолд овог нэр, и-мэйл хаяг гэх мэт мэдээллийг ашиглах
  3. Тухайн үйлчлүүлэгч мөн эсэхийг батлахын тулд овог нэр, төрсөн огноо, хаяг, утас, банкны дансны дугаар гэх мэт мэдээллийг ашиглах
  4. Үйлчлүүлэгчид төлбөр тооцоо нэхэмжлэхийн тулд ашигласан үйлчилгээний төрөл, ашигласан хугацаа, хэрэглээний давтамж, нэхэмжлэх үнийн дүн, овог нэр, хаяг, банкны дансны дугаар зэрэг төлбөр тооцоо хийхэд шаардлагатай мэдээллийг ашиглах
  5. Үйлчлүүлэгч мэдээллээ вэбсайтад хялбархан оруулдаг болгохын тулд тус компанид бүртгэлтэй байгаа мэдээллийг мэдээлэл шивж оруулах нүүрэнд гаргаж харуулах, үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу бусад үйлчилгээ (харилцагч байгууллагын үзүүлж буй үйлчилгээ үүнд багтана.) рүү шилжиж орж болдог болгох
  6. Төлбөр тооцоо хоцрогдуулсан, гуравдагч этгээдэд хохирол учруулсан гэх мэт тус үйлчилгээ ашиглах журмыг зөрчсөн үйлчлүүлэгч болон зүй бус замаар үйлчилгээг ашиглах гэсэн үйлчлүүлэгчээс сэргийлэхийн тулд хэрэглээний байдал, овог нэр, хаяг гэх мэт хувийн мэдээллийг тогтоох
  7. Үйлчлүүлэгчээс ямарваа нэгэн хандалт ирсэн тохиолдолд түүнд хариу өгөхийн тулд үйлчлүүлэгчийн асууж лавласан зүйлийн агуулга болон төлбөр тооцоо нэхэмжлэхтэй холбогдсон мэдээлэл гэх мэт тус компани үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээлэл болон үйлчлүүлэгчийн мэдээлэл ашиглалтын байдал, холбоо барих мэдээллийг ашиглах
  8.  Дээрх зорилготой адилтгах бусад зорилго

4-р зүйл Хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд гаргаж өгөх

Тус компани нь дор дурдсанаас бусад тохиолдолд үйлчлүүлэгчээс урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр гуравдагч этгээдэд хувийн мэдээлэл өгөхгүй.

  • Хууль тогтоомжид заагдсан тохиолдолд
  • Хүний амь нас, бие махбод, өмч хөрөнгийг хамгаалахад хэрэгтэй мэдээлэл бөгөөд тус этгээдээс зөвшөөрөл авахад бэрхшээлтэй байх тохиолдолд
  • Төрийн байгууллага, эсхүл орон нутгийн олон нийтийн байгууллага, эсхүл түүний итгэмжлэл бүхий этгээд хууль тогтоомжийн дагуу албаны ажил үүргээ явуулахад дэмжлэг туслалцаа шаардлагатай үед, хувийн мэдээлэл гарган өгөгч этгээдээс зөвшөөрөл авснаар тухайн албаны ажил үүргийн хэрэгжилтэд саад тотгор учирч болзошгүй тохиолдолд
  • Урьдчилан дараах зүйлийг мэдээлсэн эсхүл зарласан тохиолдолд

    –  Ашиглах зорилгод гуравдагч этгээдэд гаргаж өгч болно гэж заасан тохиолдолд

    –  Гуравдагч этгээдэд өгөх мэдээллийн агуулга

    –  Гуравдагч этгээдэд мэдээлэл өгөх арга хэлбэр

    –  Тус этгээдийн хүсэлтийн дагуу хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд гаргаж өгөхийг болиулах

Дээрх хэсгийн заалтыг харгалзахгүйгээр доорхи заалтад хамаарах тохиолдолд гуравдагч этгээдэд хамаарахгүй гэж үзнэ.

(1) Тус компани нь мэдээллэл ашиглах зорилгодоо хүрэхэд шаардлагатай хүрээнд хувийн мэдээллийг бүхэлд нь, эсхүл түүний нэг хэсгийг бусдад даатгах тохиолдолд

(2) Компани нэгдэх, эсхүл өөр шалтгаанаар үйл ажиллагаа шилжүүлэхтэй холбогдон хувийн мэдээлэл шилжүүлэх тохиолдолд

(3) Хувийн мэдээллийг тодорхой нэг этгээдтэй дундаа эзэмших тохиолдолд тэр талаар болон дундаа ашиглах хувийн мэдээллийн агуулга, дундаа хэрэглэх этгээдийн хүрээ, мэдээлэл хэрэглэх хүний мэдээлэл ашиглах зорилго, тухайн хувийн мэдээллийг хянаж хариуцах этгээдийн овог нэрийг урьдчилан тус этгээдэд мэдээлж, эсхүл тус этгээд мэдэх нөхцлөөр хангасан тохиолдолд

5-р зүйл Хувийн мэдээлэл гаргуулж авах

Тус компани нь тус этгээдийн зүгээс өөрийн хувийн мэдээлэл гаргуулж авах хүсэлт гаргасан тохиолдолд тус этгээдэд хүссэн мэдээллийг нэн даруй гаргаж өгнө. Гэхдээ хувийн мэдээлэл гаргаж өгснөөр доорхи тохиолдолд мэдээллийг бүрнээр эсхүл түүний нэг хэсгийг гаргаж өгөхгүй байх тохиолдол гарч болно. Хувийн мэдээлэл гаргаж өгөхгүй гэсэн шийдвэр гаргасан тохиолдолд тэр талаар тус этгээдэд нэн даруй мэдэгдэнэ.

  • Тус этгээд болон гуравдагч этгээдийн амь нас, бие махбод, эд хөрөнгө, бусад эрх ашгийг зөрчиж болзошгүй тохиолдолд
  • Тус компаний үйл ажиллагааны зүй зохистой хэрэгжилтэд ноцтой саад тотгор учруулж болзошгүй тохиолдолд
  • Хууль тогтоомж зөрчих бусад тохиолдолд

Дээрх заалттай хамаарахгүйгээр хувийн мэдээллээс бусад мэдээллийг үндсэндээ гаргаж  өгөхгүй.

6-р зүйл Хувийн мэдээлэл засварлах, устгах

Үйлчлүүлэгч нь тус компанид хадгалагдаж байгаа өөрийн хувийн мэдээлэл алдаатай тохиолдолд тус компаний заасан процедурын дагуу хувийн мэдээллийг засварлах эсхүл устгах хүсэлт гаргаж болно.

Тус компани нь тус хүсэлтийг хүлээн аваад тус хүсэлтийг гүйцэлдүүлэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тухайн хувийн мэдээллийг засварлах, эсхүл устгах ажлыг яаралтай хийж, энэ талааар тухайн үйлчлүүлэгчид мэдэгдэнэ.

7-р зүйл Хувийн мэдээлэл ашиглахыг зогсоох  

Өөрийнх нь хувийн мэдээллийг ашиглах зорилгын хүрээнээс гадуур ашиглаж байна, эсхүл зүй бус арга замаар олж авсан байна гэсэн шалтгаанаар түүнийг ашиглахыг зогсоох эсхүл устгахыг хүссэн тохиолдолд түүний шаардлагын дагуу тус компани нь шаардлагатай судалгааг яаралтай эхлүүлж, түүний үр дүнгийн дагуу хувийн мэдээлэл ашиглахыг зогсоож, тэр талаар тус этгээдэд мэдээлнэ.

8-р зүйл Нууцлалын бодлогын өөрчлөлт

Тус нууцлалын бодлогын агуулгыг хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр өөрчилж болно. Тус компани өөрөөр заагаагүй тохиолдолд өөрчлөлт оруулсан нууцлалын бодлого нь тус вэбсайтад нийтэлсэн үеэс хүчин төгөлдөр үйлчилнэ.

9-р зүйл Холбоо барих

Тус нууцлалын бодлоготой холбоотой асуултаа доорхи хаягаар ирүүлнэ үү.