Монгол-Японы харилцааМэдээлэл

Коосэн Үндэсний Технологийн Хүрээлэнгийн нээлт өнөөдөр болно

投稿日:

 

Японы Коосэн Үндэсний Технологийн Хүрээлэн Монгол улсад төлөөлөгчийн газраа өнөөдөр нээлээ. Нээлтэд БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, Коосэн Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Монгол дах тэргүүн Ц.Байгалмаа, Коосэн- Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч Исао Танигучи нар хүрэлцэн ирсэн юм.

Япон орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон Коосэн боловсролын системийн нэгдсэн удирдлагын төв аж үйлдвэрлэл, техник технологийн хурдаараа дэлхийд тэргүүлдэг байна. Энэхүү Үндэсний Технологийн Хүрээлэнгийн төлөөлөл Монгол улсад ажиллаж эхэлснээр дараах давуу талуудтай ажээ. 
– Аж үйлдвэрлэл, техник технологийн салбарын хөгжлийн бодлогод авч хэрэглэж болохуйц мэдлэг, мэдээлэл, туршлагын томоохон түшиц суурь бий болно.
 – 57 Коосэн сургуулийг эгнээндээ нэгтгэсэн Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгээр дамжуулан Коосэн дээд боловсролыг Монголдоо эзэмших боломж бүрдэнэ. 

– Хөгжлийн гол түлхүүр болсон мэргэшсэн чадварлаг инженерүүдийг бэлтгэж, бүтээгчдийг бүтээх боловсон хүчний бодлого хэрэгжинэ.
 – Хэрэглэгч эдийн засгаас бүтээгч эдийн засаг руу шилжих оюун санааны шинэ үүд хаалга нээгдэнэ гэж үзэж байгаа юм байна.

Коосэн Үндэсний Технологийн Хүрээлэн нь 2004 оноос үйл ажиллагаагаа эхэлжээ. 1962 онд анхны Коосэн сургууль байгуулагдаж байсан бол 1965 он гэхэд нийт 45 сургууль болтлоо өргөжиж, Коосэн дээд боловсрол эзэмшсэн инженерүүд Японы аж үйлдвэрлэл, техник технологийн салбарын хөгжлийг тэргүүлж эхэлсэн байна. 

Эх сурвалж: Breakingnews.mn

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

15 + 15 =