Энэ сарын 30, 31-нд Сонирхогчдын сумо бөхийн 2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спортын төв ордонд болж өндөрлөлөө.
Тус тэмцээнийг Монголын Сумо Бөхийн Холбоо болон Олон Улсын Сумо Бөхийн Холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн 22 орны 400 гаруй сумочид өрсөлдлөө.
Түүнчлэн тэмцээнийг үзэхээр Япон улсаас Их аварга Хакухо М.Даваажаргал, Д.Бямбадорж, М.Ананд нар иржээ.
Сонирхогчдын сумо бөхийн ДАШТ-ийн багийн тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй багууд мөнгөн медаль хүртсэн бол ганцаарчилсан төрлөөс хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтан төрлөө.