Мэдээлэл

Улаанбаатарт “Сонирхогчдын сумо бөхийн ДАШТ” болж өндөрлөлөө.

投稿日:

sumoЭнэ сарын 30, 31-нд Сонирхогчдын сумо бөхийн 2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спортын төв ордонд болж өндөрлөлөө.

Тус тэмцээнийг Монголын Сумо Бөхийн Холбоо болон Олон Улсын Сумо Бөхийн Холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн 22 орны 400 гаруй сумочид өрсөлдлөө. 

Түүнчлэн тэмцээнийг үзэхээр Япон улсаас Их аварга Хакухо М.Даваажаргал, Д.Бямбадорж, М.Ананд нар иржээ.

Сонирхогчдын сумо бөхийн ДАШТ-ийн багийн тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй багууд мөнгөн медаль хүртсэн бол ганцаарчилсан төрлөөс хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтан төрлөө.

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

14 − six =