Монгол улс, Япон улс хооронд байгуулсан “ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР” 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс хоёр оронд зэрэг хэрэгжиж эхэлсэн билээ. Тус хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаалийн хяналт бүрдүүлэлт, түүнчлэн импортын барааны “гаалийн тариф”-д зарчмын томоохон өөрчлөлтүүд орж байна.
Тухайлбал, дээр дурдсан өдрөөс Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн “4.2. Импортын барааны гаалийн тарифыг ердийн, нэн тааламжтай, хөнгөлөлттэй тариф гэж ангилах бөгөөд ердийн тариф нэн тааламжтай тарифаас хоёр дахин их байна. Хөнгөлөлттэй тарифыг олон улсын гэрээгээр тогтооно.” гэсэн заалт болон Монгол улсын Засгийн газрын 2016 оны 101 дүгээр тогтоолоор баталсан “Импортын барааны гарал үүслийн дүрэм”-ийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, гаалийн нэг төрлийн тариф /нэн тааламжтай тариф/-ыг мөрддөг байсан бол хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн өдрөөс 3 төрлийн гаалийн тарифыг мөрдөж эхлэх гэж байна.
Импортын барааны гаалийн тарифын ялгаа
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар