Мэдээлэл

Шинзо Абэ, Пак Гын Хэд хандаж “Сунёсанг” хөшөөг буулгах хүсэлт тавьжээ

投稿日:

БНХАУ-ын Хуаньжоу хотод дэлхийд тэргүүлэх 20-н орны төрийн тэргүүнүүд оролцож байгаа Их-20-ийн уулзалт зохион байгуулагдаж байгаа билээ.

Энэхүү уулзалтад оролцож байгаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзсан байна.

Талуудын уулзалт 45-н минут орчим үргэлжилжээ. Уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д хандаж “Японы Засгийн газар нь 1920-1940 онуудын хооронд Японы цэргүүдэд олзлогдож бие, сэтгэл санааны хохирол амссан Солонгос бүсгүйчүүдэд зориулсан санг байгуулж, уг санд нэг сая иенийг шилжүүлэн өгсөн. Тиймээс “Сунёсанг” нэртэй хөшөөг буулгах хүсэлтэй байна” гэсэн хүсэлт тавьжээ.

“Сунёсанг” нь Сөүл хот дахь Японы Элчин сайдын яамны дэргэд барьсан сандал дээр сууж байгаа эмэгтэй хүний хөшөө бөгөөд 2011 онд Өмнөд Солонгосын хүний эрхийг хамгаалах олон нийтийн байгууллагууд хамтран барьж байсан юм байна.

Эх сурвалж: http://www.ugluu.mn

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

18 − 11 =