БизнесУлс төрЭдийн засаг

Импортын барааны гаалийн ердийн, нэн тааламжтай, хөнгөлөлттэй тариф хэрэглэх тухай

投稿日:

2016 оны 05-р сарын 27

Монгол улс, Япон улс хооронд байгуулсан “ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР” 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хоёр оронд зэрэг хэрэгжиж эхэлнэ. Тус хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаалийн хяналт бүрдүүлэлт, түүнчлэн импортын барааны “гаалийн тариф”-д зарчмын томоохон өөрчлөлтүүд орох гэж байна. 

Тухайлбал, дээр дурдсан өдрөөс Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн “4.2. Импортын барааны гаалийн тарифыг ердийн, нэн тааламжтай, хөнгөлөлттэй тариф гэж ангилах бөгөөд ердийн тариф нэн тааламжтай тарифаас хоёр дахин их байна. Хөнгөлөлттэй тарифыг олон улсын гэрээгээр тогтооно.” гэсэн заалт болон Монгол улсын Засгийн газрын 2016 оны 101 дүгээр тогтоолоор баталсан “Импортын барааны гарал үүслийн дүрэм”-ийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, гаалийн нэг төрлийн тариф /нэн тааламжтай тариф/-ыг мөрддөг байсан бол, хэлэлцээр хэрэгжиж эхлэх өдрөөс 3 төрлийн гаалийн тарифыг мөрдөж эхлэх гэж байна.

                                                 Импортын барааны гаалийн тарифын ялгаа

Жич: Гаалийн албан татвараас бусад татварууд болох “онцгой албан татвар”, “автобензин, дизель түлшний албан татвар”, “нэмэгдсэн өртгийн албан татвар”-уудад өөрчлөлт ороогүй болно.  

                                                                  Гаалийн тариф, татварын газар 

 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

eighteen + 3 =