Бизнес

ШИЗҮОКА МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

 

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга Япон Улсын Шизүока мужийн Засаг дарга Кавакацү Хэйта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Шизүока мужийн захиргааны газар хэлтсийн дарга нар, ИТХ-ын гишүүд, үйлдвэр компанийн төлөөллүүд, мужийн их сургуулийн удирдлага гээд олон хүн оржээ.

 Photo

Уулзалтын эхэнд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга хэлэхдээ ”Саяхан манай улсад УИХ-ын сонгууль болж, МАН олонхийн суудал авч, Засгийн газраа дангаараа байгуулах эрхтэй болсон. Засгийн газар байгуулагдаад удаагүй байгаа энэ үед бид уулзаж байна. Шинэ Засгийн газар ирэх 4 жилийн хугацаанд тогтвортой ажиллах боломжтой учраас та бидний хамтын ажиллагаа үр дүнгээ өгөх байх гэж найдаж байна” гэв.

Шизүока мужийн Засаг дарга Кавакацү Хэйта хэлэхдээ “Урьд нь тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний салбарын боловсон хүчинг сургах ажил амжилттай хэрэгжсэн билээ. Одоо бид монголоос эрчим хүчний нүүрс худалдан авах санал тавихаар ирлээ. Шарын гол, Алагтолгой, Шивээ-Овоогийн уурхайн нүүрсэнд хийсэн туршилт шинжилгээний дүн нааштай гарч, манай цахилгаан станцын хэрэгцээнд тохирохоор болж байх шиг байна. Иймд Япон улсын Төвийн бүсийн Цахилгаан ХХК-ны зүгээс Монгол улсын ЭХЯ-тай хамтран ажиллах санал тавьж байна” гэв.

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга саналыг хүлээн авч, судалж хэрэгжүүлэх ажлыг шийдвэрлэхээ илэрхийллээ.

 

Эх сурвалж: Эрчим Хүчний Яам

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

two + 14 =