БизнесМонгол-Японы харилцаа

Япон улс лаазалсан мах нийлүүлэх санал тавилаа

投稿日:

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Японы Мияаконожо хотын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Иший Ёшихиро тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзжээ.

Мияаконожо хотын хувьд үхрийн махан олон төрлийн лаазалсан брэнд бүтээгдэхүүнээр алдартай юм байна. Уг бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах ажлын хүрээнд өнгөрсөн оноос Улаанбаатар хотод Элчин сайдын яамаараа дамжуулан сурталчилгааны ажил зохион байгуулсан гэдгээ Иший Ёшихиро Засаг даргын орлогч Ж.Батбаясгаланд танилцуулсан байна. 

Иший Ёшихиро “Манай бренд үхрийн мах нь дэлхийн олон оронд танил болсон бүтээгдэхүүн. Япон улсын махны хэрэгцээний 5/1 хувийг дангаараа хангаж байна. Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ нийлүүлэх, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ. 

Харин Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Үхрийн мах, махан бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлнэ гэдэг маш чухал юм. Манай хоёр орны хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Та бүхний үйл ажиллагааг манай хөдөө аж ахуйн салбарынхан дэмжинэ гэдэгт итгэж байна” хэмээжээ.

 

Эх сурвалж: http://eagle.mn/r/20234

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

5 × two =