БизнесМонгол-Японы харилцааЭдийн засаг

Япончууд Монголын ноос ноолуур, сүү, чацарганыг судалжээ

投稿日:


Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ нь Монгол Улсын хувьд анхны Чөлөөт худалдааны хэлэлцээр билээ. Энэ оны зургадугаар сараас эхлэн хүчин төгөлдөр болсон тус хэлэлцээрийн хүрээнд хоёр орны худалдааг нэмэгдүүлэх боломжийг судлах зорилгоор Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны судалгааны баг манай улсад өнгөрсөн аравдугаар сараас эхлэн ажиллажээ.

Тодруулбал, Японы тал Монголын ноос, ноолуурын салбар, арванхоёрдугаар сард чацаргана, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт судалгаа хийсэн байна. Энэ ажлын дүнг танилцуулах уулзалтыг ирэх оны хоёрдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулж, манай хувийн хэвшлийнхэнд танилцуулахаар төлөвлөж байна гэж ГХЯ-наас мэдээллээ. 

Ингэснээр цаашид манай хоёр орон үйлдвэрлэл болон технологийн тал дээр хамтран ажиллах боломж нээгдэж байгаа юм байна. 

Японы Засгийн газраас хэрэгжүүлж буй уг судалгаа нь Монгол Улсаас Япон Улсад экспортлох бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэхэд шууд нөлөөлөхүйц хамтын ажиллагааны арга хэлбэрийг тодорхойлох зорилготой аж. Судалгааны баг Монгол Улсын гол нэрийн бүтээгдэхүүн дундаас Японд экспортлох боломжтой бүтээгдэхүүнүүдийг сонгож, түүхий эдийн үйлдвэрлэл, нийлүүлэлтээс чанарын хяналт, тээвэрлэлт, зах зээлд шинээр гаргах хүртэлх шатлал тус бүрийг судалжээ. 

Эх сурвалж: http://eagle.mn

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

four × three =