Мэдээлэл

Улаанбаатар хотын агаарын бохирдол, хүн амын өсөлт

DSCN1846_convert_20120112203358Монгол улсад өнөөдөр агаар дахь нарийн тоосонцорын хэмжээ PM 2.5-д хүрч, агаарын бохирдлын асуудалтай тулгараад байна. Бээжин хотын агаарын бохирдолд дассан сэтгүүлч Монголд ирээд хоолой хорсдог гэх… Хөрш улсын нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг давсан шалтгаан нь засгийн газрын бодлого дутмаг байгаатай холбоотой.

*-30 градусын хүйтэн өглөө 50 метрийн цаадах харагдахгүй.

Улаанбаатар хот, Баянхошуу, өгсүүр газрыг дагасан модон байшингууд, монголын уламжлалт сууц болох гэр харагдана.

2 сарын 2-ний өглөө, -30 градусын хүйтэнд ажил, сургуульдаа хүмүүс яаран явцгаана. Аль ч газар байдаг өглөөний үзэгдэл боловч тэнгэр цэлмэг хэрнээ газарт цагаан утаа суунаглана.

50 метрийн цаадах харагдахгүй, түлэнхий мэт үнэр хамар цоргино.

Сэтгүүлч маань Бээжинд хэрэглэж байсан хэмжих багажаа гаргаж иртэл хэмжүүр нь огцом өсч 999-ийг заав.  (Нэгж: 1м2/Микрограмм) Энэхүү хэмжээсийг 1000 гэж үзвэл Японы байгаль орчны стандартын дундаж үзүүлэлтээс 28.6 дахин их гэсэн үг юм. Бээжинд энэхүү үзүүлэлт 500 давсанаар том асуудал дэгддэг боловч энд эсрэгээрээ өдөр бүр ийм нөхцөл байдалтай байна.

“Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 80% нь гэр хорооллын нүүрсний утаа” гэж Байгаль цаг уурын судалгааны хүрээлэнгийн дарга Батбаяр тайлбарлаж байна.

1990 онд Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээр Улаанбаатар хотын оршин суугчдын тоо эрс нэмэгдсэн. 2001 оны их зуднаар хөдөө орон нутгаас малчид олноороо хотод шилжин суурьшсан. 1999 онд 760,000 байсан Улаанбаатар хотын хүн ам 2014 оны байдлаар 1,360,000 болж өссөн бөгөөд энэ нь Монгол улсын нийт хүн амын 45%-ийг эзэлж буй юм. Тус хотын хүн амын дийлэнхи нь амьжиргааны түвшин доогуур, хямд нүүрс түлдэг тул өвлийн улиралд өглөө бүр нийслэлийн агаар сааралтаж бохирдох нэг том шалтгаан болж байна.

Эх сурвалж: www.asahi.com

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

5 × 5 =