Мэдээлэл

Эрдэнэ сумын захиргаа Япон улсын Яахико тосгонтой найрамдалт холбоо тогтоож, энэ зун дунд сургуулийн сурагчдыг хүлээн авахаар боллоо.

Төв аймгийн Эрдэнэ сумын захиргаа Япон улсын Нийгата мужийн Яахико тосгонтой найрамдалт хот гэрээг үзэглэхээр боллоо. Яахико сүм, аж үйлдвэрийн танхим, аялал жуулчлалын холбооны дэмжлэгтэйгээр ирэх 4-р сард “Яахико-Монгол найрамдлын нийгэмлэг” байгуулагдана. Энэ зун Яахико дунд сургуулийн сурагчдыг Монголд суралцуулахаар төлөвлөж, 2016 оны төсөвт 1 сая йен тусгажээ.

Эрдэнэ сум нь Улаанбаатар хотоос зүүн тийш 60 км зайд байрладаг. Оршин суугчдын тоо 3700 орчим бөгөөд нутаг дэвсгэрийн хэмжээ Яахико тосгоныхоос 320 дахин том буюу 8040 км квадрат юм. 40 метр өндөртэй дэлхийн хамгийн том морьт хөшөө болон 13-р зууны үеийн Их Монгол улсыг харуулсан парк мөн энд бий.

Тус тосгон нь Яахико сүмийн дэвжээг ашиглан сүмогоор дамжуулан тосгоноо хөгжүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд өмнөх оны 6 сард сумо бөх Исегахамаг тус тосгоны аялал жуулчлалын төлөөлөгчөөр томилсон билээ. Түүнтэй нэг дэвжээний бөх болох Ёокозуна Харумафүжи болон Оозэки Тэрүнофүжи нар монгол хүмүүс бөгөөд тус улсын харилцаанд мөн анхаарлаа хандуулж эхэлсэн байна.

Өнгөрсөн 11 сард тус тосгонд зохион байгуулагдсан “Mongolia Fair” үзэсгэлэнд Монгол улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд С. Хүрэлбаатарыг урин оролцуулж, найрамдалт хотыг шалгаруулах асуудлыг дэвшүүлж байжээ. Эх сурвалжаар бол өнгөрсөн оны 12-р сард элчин сайдын яамнаас Эрдэнэ сумыг санал болгосон байна. Харумафүжигийн төрсөн нутгийг сонгох хүсэлт гаргасан боловч Улаанбаатар хотоос алслагдсан байдал зэргийг харгалзан Эрдэнэ сум дээр тогтсон байна.

Энэ жил Рио Де Жанерогийн пара олимпын бэлтгэл хийхээр Монголоос байт харвааны тамирчдын баг хүрэлцэн ирэх юм.

Эх сурвалж: www.niigata-nippo.co.jp

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

11 − 8 =