Монгол-Японы харилцааМэдээлэлУлс төр

ЯПОН УЛСЫН “ЁС ЗҮЙН НИЙГЭМЛЭГ”-ИЙН ТЭРГҮҮН ХАТАГТАЙ ИТО НАОКОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Япон Улсын “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн, Хатагтай Ито Наоког хүлээн авч уулзав.

ITO Уулзалтын эхэнд Сайд А.Цогцэцэг Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбарт хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн, хатагтай Н.Итотой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монголд Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд “Монгол-Японы сургалтын бааз эмнэлгийг байгуулах төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд онцгой анхаарч тусалсанд Хатагтай И. Наокод талархал илэрхийлэв. Сургалтын бааз эмнэлэг байгуулагдсанаар эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэдэг сургуулиудын сургалтын чанар сайжирч, улмаар иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэхэд чухал ач холбогдолтой юм гэдгийг онцлон тэмдэглэв.

Хатагтай И. Наоко Монгол-Японы сургалтын бааз эмнэлэг байгуулах төслийн ажил амжилттай явагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэлээд эрүүл мэндийн салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв. Тухайлбал, хүний эрүүл мэндэд олон талын ач холбогдол бүхий Удвал цэцгийн тариалалтын технологийг Монгол улсад нэвтрүүлэхэд, сувилагч нарыг урт хугацаагаар Япон улсад сургаж мэргэшүүлэхэд, настанд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах, урьдчилан сэргийлэх анагаах ухааныг хөгжүүлэхэд дэмжиж хамтран ажиллах боломжтой талаар танилцуулав. Түүнчлэн, Хатагтай И. Наоко Монгол улсад айлчлах хугацаандаа зарим эмнэлгүүд дээр очиж, танилцах хүсэлтэй байгаагаа дуулгасныг Сайд А.Цогцэцэг талархалтай хүлээн авч, зарим дүүргийн эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, лавлагаа төвд зочлож, үйл ажиллагаатай нь танилцахыг урив.

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Япон Улсын “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн, Хатагтай И. Наокод хүрэлцэн ирж уулзан, үнэтэй санал, зөвлөмж өгсөнд дахин талархаад, эрүүл мэндийн салбарт идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

one + nine =