Монгол-Японы харилцааМэдээлэл

НАГОЯАГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛНЭ

 

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Баямбасүрэн Япон Улсын Нагояагийн их сургуулийн Дэд ерөнхийлөгч проф. Ичихашита уулзаж, Яам болон тус сургууль хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт “Залуу удирдагч” хөтөлбөрт 2003 оноос эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хамрагдаж эхэлснээс хойш нийтдээ 16 хүн хамрагдаж суралцаж төгссөний арав нь одоо яамандаа тогтвортой үр бүтээлтэй ажиллаж байна. Өнгөрсөн гуравдугаар сард ЭМЯ, Нагояагийн их сургууль  хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан. Цаашдаа богино хугацааны сургалтанд эмч мэргэжилтнүүдийг хамруулах хүсэлтэй байгаагаа Дэд сайд илэрхийлэв.

Нагояагийн их сургуулийн зүгээс ч төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний удирдлагын чиглэлээр  хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны санамж бичигт тусгагдсан ажлаа эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ.

Тус хөтөлбөрт жил бүр Тайланд, Малайз, Бангладеш, Лаос, Камбож, Польш, Унгар, Хятад зэрэг 10 гаруй  улсын  мэргэжилтнүүдийг хамруулдаг аж.

 

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам  

 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

12 − nine =