Мэдээлэл

Монгол, Японы тулаанчид хүч үзлээ

投稿日:

Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо, Японы холимог тулааны “DEEP” холбоотой хамтран “MGL-1 fighting championship” тэмцээнийг зохион байгууллаа. Бямба гарагт товлогдсон Монголын болон Японы долоон тулаанчийн халз тулаан үзэгчдийн цөсийг хөөргөсөн шилдэг тулаануудаар дүүрэн байлаа.

Монголын багаас Х.Амартүвшин, Ц.Амарсанаа, Б.Азжавхлан, Т.Ганбаяр, О.Пүрэв, А.Ууганбаяр М.Баярмаа нарын тамирчид улсаа төлөөлсөн юм. Харин Японоос Ш.Кота, O.Харү, К.Широта, Накамүра Дайсүке, Сакай Рю, Ш.Чикара, Н.Мика нарын тамирчид өрсөлдсөн.Монголын багаас Х.Амартүвшин, Ц.Амарсанаа, Б.Азжавхлан, Т.Ганбаяр, О.Пүрэв, А.Ууганбаяр М.Баярмаа нарын тамирчид улсаа төлөөлсөн юм. Харин Японоос Ш.Кота, O.Харү, К.Широта, Накамүра Дайсүке, Сакай Рю, Ш.Чикара, Н.Мика нарын тамирчид өрсөлдсөн.

Энэ удаагийн тэмцээний онцлог нь UFC-д хүлээн зөвшөөрөгддөггүй техникүүд зөвшөөрөгдсөн бөгөөд хориглосон техник нь дээрээс эгц тохойдох, толгой руу өвдөглөх зэрэг аргаууд багтжээ. Тулаан А.Ууганбаяр-О.Харү нарын тулаанаар эхэлж Япон тамирчин шүүгчдийн саналаар ялалт байгуулж, халз тулааны салхийг хагалав.

Удаах тулаанд Б.Азжавхлан Японы К.Широтаг гурван үеийн турш илүүрхсэнээр манай баг анхны ялалтаа авсан. Гуравдахь тулаан эмэгтэйчүүдийн хооронд өрнөж М.Баярмаа өрсөлдөгч Н.Микаг илт илүүрхэн ялалт байгуулсанаар манай багийн ялах эхлэл тавигдсан юм.

Хамгийн оргил тулааныг Ц.Амарсанаа Японы алдартай тулаанч Накамүра Дайсүкетэй хийж хүнд цохилтоор хоёрдугаар үед буулган авсанаар 3:1 харьцаатай болсон юм.

Эх сурвалж: http://www.view.mn

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

eighteen − fourteen =