Мэдээлэл

Окинава мужаас 133 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

投稿日:


Японы Окинава мужид “Чаба” хар салхи нүүрлэх гэж байгаатай холбогдуулан нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ.

NHK телевизийн мэдээлснээр Чаба хар салхи нь он гарсаар Номхон далайд нүүрлэж байгаа 18 дахь хар салхи юм байна. Салхины хурд 70 м/с-ийн хурдтай байгаа аж.

Үүнтэй холбогдуулан нутгийн 133 мянган иргэнийг сургууль, биеийн тамирын заал, өөр найдвартай гэгдэх олон нийтийн газарт шилжүүлжээ. Юуны өмнө өвчтэй хүмүүс, өндөр настнуудыг түр байранд оруулаад байна.

Окинава мужийн Наха хотод байрлах нисэх буудлыг түр хаажээ. Үүний улмаас 300 нислэг цуцлагдаад буй.

Мөн төрийн байгууллагууд, сургуулиудыг хаажээ. Албан хаагчдыг орон гэртээ байж, хувийн аюулгүй байдлаа хангахыг зөвлөсөн байна. 

Японд өнгөрсөн есдүгээр сарын 20-нд Малакас далайн шуурга нүүрлэснээс хоёр хүн амиа алдаж, 40 хүн бэртжээ.

Эх сурвалж: gogo.mn

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

four × 5 =