Мэдээлэл

Японы рамен сүлжээ ресторан Монгол, Грек улсуудад өөрийн салбарыг нээхээр болжээ

投稿日:

Тояама мужид төвтэй Тентакакү компани нь Ироха рамен сүлжээг ажиллуулдаг юм. Тэд удахгүй Улаанбаатар хотноо Монголын онцлогт тааруулсан хонины махтай рамен шөлний ресторан нээхээр болсон байна. “Хонины мах бол Монголын гол хүнс. Манай туршилтын рамен маш сайн үнэлгээ авсан” гэж тус компанийн төлөөлөгч ярьжээ.

Тентакаку компани одоогоор хилийн чанадад 10 салбартайн дотор Хонг Конг, Тайландын зах зээл багтдаг аж. Харин одоо тэд гадаад зах зээлээ өргөжүүлэхээр шийдэж 2020 он гэхэд гадаадад 100 ресторантай болохоор төлөвлөжээ.

2016 оны сүүлээр Тентакаку Грек, Монгол, Тайваньд франчайзын гэрээгээр салбаруудаа нээхээр болсон байна. Афинд нээгдэх ресторан нь тус компанийн анхны Европ дахь салбар болох гэнэ.

Харин Улаанбаатарт нээх салбарынхаа франчайзинг гэрээг батлах шатандаа орсныг мэдээлжээ.

 

Эх сурвалж: Nikkei

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

17 − six =