Мэдээлэл

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ЯПОН УЛСЫН “КОЖИМА” КОРПОРАЦТАЙ ХАМТАРНА

投稿日:

Орхон аймаг Япон Улсын "Кожима" корпорацтай Эрдэнэт хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тодруулбал, энэ сарын 14-нд тус корпорацийн дэд Ерөнхийлөгч Зэнитака Шожи тэргүүтэй албаны хүмүүс Эрдэнэтэд хотод ажлын айлчлал хийсэн юм.

Айлчлалынхаа үеэр Япон эрдэмтдийн зохион бүтээсэн “Japan Flare” буюу нүүрснээс ялгарах угаарын хийг бууруулах төхөөрөмжийг танилцууллаа. Энэхүү төхөөрөмж нь нүүрснээс  гарч буй угаарын хийг дахин шатаах замаар хорт утааг бууруулдаг. Үүнийг ямар ч төрлийн зууханд суурилуулж ашиглах боломжтой талаар “Japan Flare in Mongolia” төслийн захирал Д.Тунгалаг ярьлаа. Ажиллах зарчмын хувьд зуухнаас ялгарч буй угарын хий нь 80 градусаас дээш дулаантай байгаа тохиолдолд 500-550 градуст дахин шатаах гэнэ. Ингэснээр угаарын хий 21-32, тоосонцор 147 дахин бага ялгарч байгааг Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр нотолсон аж. 

Ийнхүү хоёр тал Эрдэнэт хотын агаарын бохирдлыг бууруулахад “Japan Flare in Mongolia” төслийг хэрэгжүүлэх боломжтой эсэх судалгааг нарийвчлан хийх шийдэлд хүрлээ. Тиймээс цаашид хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Түүнээс гадна Орхон аймаг "Кожима" корпорацтай Эрдэнэт хотын бизнес эрхлэгчдийг холбох, “Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк”-ыг хөгжүүлэхэд хамтран ажиллах заалтуудыг гэрээнд тусгасан байна. 

Эрдэнэт хотын агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэж буйтай холбоотойгоор Орхон аймаг "Кожима" корпораци хамтын ажиллагааныхаа эхлэлийг энэ чиглэлд тавьж байна. Тухайлбал, 2016 онд Эрдэнэт хотын агаар дахь азотын давхар исэл улирлаас хамаараад агаарын чанарын стандартаас 3-19, тоос 5-30 мг/м.куб-ээр давсан үзүүлэлттэй гарсан юм. Орон нутгийн засаг захиргаанаас 2012 оноос хойш утаа бага гаргадаг 5000 гаруй зуух, 2000 гаруй 2 тарифт тоолуур олгож энэ оноос хагас коксжуулсан нүүрсийг хямд өртгөөр иргэдэд олгожээ.  Гэвч агаарын бохирдол дорвитой буурахгүй байгаа тул шинэ технологи, соёлтой хэрэглээг нэвтрүүлэх зорилгоор энэ удаа Японы компанитай хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зурлаа. 

 Эх сурвалж: Орхон аймгийн Мэдээллийн төв

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

10 − 9 =