Монгол-Японы харилцаа

Япон Улсын Засгийн газрын хүнсний буцалтгүй тусламжийн  КР1 төслийн хуримтлалын сангаар худалдан авсан бордоог  хүлээлгэн өгөх арга хэмжээ

投稿日:

2016 оны 4 дугаар сарын 25-ны өдөр

4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо Япон улсын Засгийн газрын хүнсний буцалтгүй тусламжийн хуримтлалын сангийн 8,9 тэрбум (500 сая иен) төгрөгөөр худалдан авсан бордоог хүлээлгэн өгөх арга хэмжээ зохион болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү болон Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар оролцон, тариалан эрхлэгчдийн төлөөлөл болох бордооны дээжийг гардуулан өгөв.

Энэ үеэр Р.Бурмаа сайд хэлсэн үгэндээ "Энэ төслөөр нийлүүлэгдсэн бордоогоор тариалалт хийх нийт талбайн гуравны хоёр хувийг бордоно.Хөрсний үржил шимийг сайжруулах нэн шаардлагатай цаг үед тусламжийн гараа сунган бордоог худалдан авах санхүүжилтийг хийн, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Япон улсын Засгийн газар, Японы ард түмэнд Монгол улсын Засгийн газар, Монголын газар тариалангийн салбарынханг төлөөлөн талархал илэрхийлье " хэмээв.


Элчин сайд Т.Шимизү "Tөслөөр нийлүүлж буй бордоог газар тариалан эрхлэгчдэд 60 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулна. Энэхүү бордоог ашигласанаар хөрсний үржил шим сайжран, улаан буудайн тариалалт нэмэгдэж, чанар сайжрахын зэрэгцээ газар тариалан эрхлэгчдэд бордооны ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг ойлгуулах боломж бүрдэнэ" хэмээв.


Газар тариалан эрхлэгчдийг төлөөлөн Дархан Цайдам-Угтаал компаний захирал Б.Баярмөнх "Хаврын тариалалтын ажил эхлэх чухал цаг үед хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхэд гол үүрэгтэй бордоог нийлүүлж байгаад Япон улсын Засгийн газар, Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хамт олонд нийт тариаланчдаа төлөөлөн талархал илэрхийлье. Тариаланчдын цаг үеийн асуудал болсон хөрсний үржил шим, тариалалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд туйлын их баяртай байна" хэмээн талархал илэрхийлэв.

1  2
Элчин сайд Т.Шимизү бордооны мэдээлэл авч буй нь                             Элчин сайд Т.Шимизү бордооны талаар гардуулж буй нь 


Төслийн хүрээнд нийлүүлэх 7,900 тонн бордоогоор Монгол улсын хэмжээнд хөрсний үржил шимд анхаарах шаардлагатай 850 мянган га талбайн 200 мянган га талбайг бордно. 

 

Эх сурвалж: Монгол улс дахь Япон улсын ЭСЯ

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

3 + 14 =