Мэдээлэл

“Токио-2020”-д спортын 5 төрлийг нэмэх саналыг дэмжжээ

投稿日:

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Kyodo/. “Токио-2020” зуны Олимпын наадмын хөтөлбөрт спортын таван төрлийг нэмэх шийдвэрийг Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ лхагва гарагт гаргажээ.

Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны гаргасан саналыг ОУОХ-ны албаны хүмүүс дэмжсэн байна.

“Токио-2020” Олимпод тэшүүр, серфинг, спорт авиралт, каратэ болон бэйсбол/софтболын хамтарсан төрлүүдийг нэмж оруулахаар тэд санал нэгджээ.

ОУОХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд уг саналыг батлах эсэхийг шийдэх санал хураалт явуулахаас өмнө хүйсийн эрх тэгш байдал зэрэг шалгуур үзүүлэлтийг судалж үзсэн байна.

Спортын таван төрлийг нэмэх шийдвэр нь Олимпын спортын одоогийн квотод нөлөөлөхгүй. Дараа дараагийн Олимпын наадамд эдгээр спортын төрлийг заавал багтаах шаардлагагүй юм.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

6 + fourteen =