Мэдээлэл

ЯПОН ДЭД БҮТЦЭЭ САЙЖРУУЛАХ, BREXIT-ИЙН НӨЛӨӨГ БАГАСГАХ ЗЭРЭГТ 28 ИХ НАЯД ЙЕН ЗАРЦУУЛНА

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн Мягмар гаригт зарласан эдийн засгаа сэргээх 28 их наяд йений буюу 273 тэрбум ам.долларын багц хөтөлбөрийг тус улсын Засгийн газар хэлэлцэж, нарийвчилсан мэдээллийг танилцууллаа. 

28 их наяд йенийн 13.5 их наядыг нь дэд бүтцийг сайжруулах, хүн ам зүйн бүтцийг зохицуулах, BREXIT-ийн нөлөөг багасгах, газар хөдлөлтөнд нэрвэгдсэн бүсүүдэд тусламж үзүүлэх зэргээр зарцуулах юм байна. Энэ 13.5 их наяд йений санхүүжилтийн долоон их наядыг улсын төсвөөс гаргах бол үлдсэн 6.5 их наяд йенийг хөнгөлөлттэй зээл авахаар болжээ.

Ингэснээр улсын нөөц бага байгаа тул багц хөтөлбөрийг санхүүжүүлэхийн тулд зээл авах магадлалтай гэсэн шинжээчдийн таамаг үнэн болохыг баталж байгаа юм. Япон улсын Төв банкны мэдээлснээр йений нөөц долдугаар сард жилийн дүнгээр 24.7 хувиар нэмэгдэж, 404 их наяд йен хүрсэн нь шинжээчдийн тооцоолж байснаас тааруу үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: bloombergtvmongolia.com

 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

1 × one =