БизнесМэдээлэл

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлд хамрагдах үе шат

PIC-20141014124115

 

Та жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийг сонирхож байгаа бол анхаарлаа хандуулаарай. Үйлдвэрлэлээ өргөжүүлэн хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг хангаж чадах бизнес гэдгээ банкинд мөн батлахын тулд бизнес төлөвлөгөө хэрэгтэйг ч мартаж болохгүй. Иймд та дараахь зүйлсийг бүрдүүлсэн байх ёстой.

  • Бизнесээ хэрхэн өргөжүүлэх тухай төслөө бичсэн байх ёстой ба хүсч буй санхүүжилтийн хэрэгцээгээ тодорхойлсон байна. Жишээ нь, та Монголдоо нарийн ногоо ургуулж, импортын барааг орлох түвшний бизнес эрхлэх гэж байгаа бол энэ бизнесийнхээ ач тус, ашиг орлогыг нарийн тодорхойлох хэрэгтэй. Импортын бараатай өрсөлдөх чадвар, хэрэглэгчдийн хүлээлтийг бас сайтар тусгаарай. Та бас энэ бизнесийг дор хаяж 1 жил эрхэлсэн байвал зээл олдох боломж илүү өндөрсдөг талаар Г. Галаарийдий ярьсан шүү. Ингэвэл таны бизнес нийгэмдээ ач тустай, эргээд зээлээ ядах юмгүй төлж чадна гэдгийг нотлон харуулах учиртай.
  • Төсөл бэлэн болсны дараа Аж үйлдвэрийн яамны харьяа Жижиг Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Санд санхүүжилтийн хүсэлтээ төслийн хамт хүргүүлнэ. Ингэхдээ тооцоогоо жишээ баримттай, нарийн тооцсон байх ёстой. Ямар ч хүн хараад шууд ойлгохоор бэлдэхийг хичээгээрэй. Дараа нь та тооцооноосоо болж ямар нэгэн алдагдал, эрсдэл хүлээхгүйгээр бүх зүйлийг нэг дор хийж өгсөн байх ёстой юм шүү.
  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төслийг судлан үзэж дэмжих шийдвэрийг гаргаснаар харилцагч танд албан бичиг гаргаж өгнө.
  • Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дэмжсэн албан бичгийг "Голомт" банкинд хүргүүлж зээлийн хүсэлтээ гаргана. Ингэснээр банк танд шаардлагатай хөрөнгийг гарган өгч, таны бизнес хөгжлийн хүрдээ эргүүлэхэд тун ойртлоо гэсэн үг.
  • Банк таны хүсэлтийг, албан бичгийн хамт хүлээн авч зээлийн судалгааг хийж эхлэнэ. Зээлийн
    судалгааг хийсний дараа банкны хурлаар танилцуулж зээл олгох эцсийн шийдвэрийг гаргана. Үүний дараа таны бизнесийн талаарх илүү бодит байдал бий болох болно.
  • Банкнаас зээл олгох шийдвэр гарсны дараа зээлдэгчтэй зээлийн гэрээг байгуулснаар харилцагч танд төслийн зээлийг олгох нь. Ингээд л хүсэн хүлээсэн зээл тань бүтэж, таны бизнес ч хөгжлийн өөд хурдална. Та бизнесээ цэцэглүүлэхийн хамт зээлээ цагт нь төлж заншвал өмнөхөөсөө ч илүү өндөр хэмжээний зээлийг хямд өртгөөр авах боломж нээгдэнэ.

Төслийн зээл хүсч буй хэн бүхэн тодорхой тооцооллоо хийхийн хамт хамгийн гол нь зээлийнхээ хэрэгцээ, шаардлагыг бодитоор гаргаж чадвал зээл бүтэхэд амархан байдгийг дахин сануулах нь илүүц биз. Эрхэм бизнесмэн танд амжилт хүсье.

 

Эх сурвалж: edu.golomtbank.com

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

13 + sixteen =