Мэдээлэл

Монгол-Японы хөрөнгө оруулалт, экспортын семинар

eb66656cb2622075big

Монгол-Япон хоёр улсын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) хийгдсэнээр хоёр улсын бизнесийн харилцаанд илүү өргөн боломж нээгдэж байгаа билээ. Хоёр улсын бизнесийн харилцаа, хөрөнгө оруулалтын талаар илүү дэлгэрэнгүй санал солилцох, асуулга явуулах үүднээс энэ сарын 29-ны өдөр буюу баасан гаригт Монгол-Япон төвд "Монгол-Японы хөрөнгө оруулалт, экспортын семинар" зохион байгуулагдах гэж байна. Энэхүү семинараар Японы зах зээлд гарахыг зорьж буй хувь хүн, аж ахуйн нэгжид шаардлагатай мэдээллийг хүргэх ба урилгаар Япон мэргэжилтэнгүүд болон Монгол-Япон төв, Аж үйлдвэрийн яам, Эрдэнэс-Монгол ХК зэрэг байгууллагуудаас зочид хүрэлцэн ирж илтгэл тавих юм. Семинарын илтгэлийн сэдвүүд нь ихээхэн сонирхол татсан тул та бүхэн ч бас сонирхоод үзэхийг санал болгож байна. Жишээ нь: 

  • Япон улс руу экспорт хийхэд юуг анхаарах вэ?
  • Яагаад Японы аж ахуйн нэгжүүд Монголд хөрөнгө оруулдаггүй вэ?
  • Монгол-Япон хоёр улсын хоорондын бизнесийн боломж
  • Уул уурхайн салбар дахь Япон компанийн оролцоо
  • Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогын хэрэгжилт, механизм……..гэх мэт

Семинарын зохион байгуулагчаар Японы KR GROUP болон Монголын Жижиг Дунд Үйлдвэрлэлийн Холбоо нар ажиллана.

Семинар 2016.04.29-нд 10:00-16:30 цагийн хооронд явагдах тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй. 

 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

2 + seven =