Мэдээлэл

Малчид ч тэтгэвэр авдаг болно. Монгол улсын тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх үүднээс Японоос мэргэжилтэн илгээнэ.

niigmiin daatgalЯпон улсын Эрүүл мэнд, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас тэтгэврийн тогтолцоонд мэргэшсэн мэргэжилтнийг урт хугацаагаар Монгол улс руу илгээж, малчдын нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх, тэтгэврийн тогтолцоог хариуцах боловсон хүчнийг бэлтгэх тал дээр дэмжиж ажиллахаар боллоо.
 

Монгол улсад өнөөгийн байдлаар нийт иргэдийн 1 орчим хувийг эзлэх малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь нийгмийн даатгалд сайн дураараа хамрагддаг бөгөөд тэтгэврийн насанд хүрсний дараах тэдний нийгмийн баталгааг баталгаатай болгохын тулд нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх явдал нь тулгамдсан асуудал болоод байна.

Энэхүү нөхцөл байдалд үндэслэн Япон улсын Эрүүл мэнд, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам нь хоёр орны Засгийн Газрын өнгөрсөн оны 9-р сард байгуулсан нийгмийн хамгаалалын салбар дахь хамтын ажиллагааны талаархи санамж бичгийн дагуу тэтгэврийн тогтолцоогоор мэргэжсэн мэргэжилтнүүдийг Монгол улс руу илгээхээр боллоо.

Мэргэжилтнүүд нь Монгол улсад малчдын нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар олон нийтэд мэдээлэл ухуулга хийхээс гадна тэтгэврийн бодлогын талаар санал зөвлөмж өгөх, түүнчлэн уг тогтолцоог хариуцах боловсон хүчнийг бэлтгэх тал дээр 4 жилийн хугацаанд дэмжиж ажиллах юм байна.

Энэ сараас ажлаа эхлэх Япон улсын Эрүүл Мэнд, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны мэргэжилтэн Ямашита “Монгол улсад өндөр настай хүмүүсийн тоо цаашид нэмэгдэх нь тодорхой учир сайтар үйлчлэх нийгмийн хамгааллын бодлогыг одооноос боловсруулах шаардлагатай. Японы тэтгэврийн тогтолцоог тэр чигээр нь хуулбарлах биш, Монгол улсын нийгэм, соёлын байдалд нийцсэн тогтолцоог Монгол улсын Засгийн Газартай хамтарч бүрдүүлэхийг хүсч байна” хэмээн ярив.  

 

Эх сурвалж: NHK

 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

4 × 2 =